Шинэ Зеланд улсад 7.4 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт нийт 23 км газарт мэдрэгдлээ гэж газарзүйн нийгэмлэгээс мэдээлсэн юм. Өмнө нь Кристчурч хотод 2011 онд 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас 185 хүн нас бараад зогсохгүй олон зуун хүн гэмтэж бэртсэн билээ. Тэгвэл энэ газар хөдлөлтийн дараа тус улсын батлан хамгаалах яам хоёр метр өндөртэй цүнами болж болзошгүйг анхаарууллаа. Тиймээс газар хөдлөлт болсон хотуудад нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг эрчимтэй хийж эхлэхээр төлөвлөжээ.