Формула 1-ийн мексик нисгэгч Серхио Перес өөрийн твиттер хуудсанд Д.Трамп болон түүний бодлогын талаар наргиан хийгээд бурууджээ. Тэрбээр шинэ ерөнхийлөгчийг Мексик-АНУ-ын хил дээр хана барьж байх үед нулимсаа нууж, нарны шил зүүхийг санал болгосон жиргээ бичсэн юм. Форс Индиагийн нисгэгч эр "Hawkers" брэндийн нарны шил зүүдэг, тус компанийг сурталчлах гэрээ байгуулсан нэгэн. Харин энэ жиргээ түүнийг ивээн тэтгэгчээсээ салахад хүргэжээ. Перес үүнийг өөрийн жиргээ хуудсанд мэдэгдсэн бөгөөд дараа нь ийм тэнэг зүйл бичсэндээ уучлалт гуйсан юм.
Перес тус компанитай гэрээ байгуулсан цор ганц тамирчин. Түүний нэрээр дор хаяж 20 мянган нарны шил үйлдвэрлэсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Энэ жил 26 настай Перес Формула 1-д хөл тавьсан анхны мексик нисгэгч билээ.