Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж байгаа билээ. Бараг л нөлөө бүхий албан тушаалтан бүр энэ асуудлыг хөндөж, өөр өөрийн байр сууриа илэрхийлж буй гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан “Эрдэнэт" үйлдвэр болон цаг үеийн асуудлаар Төрийн ордны "В" танхимд өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тэрээр "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаас гадна 2017 оны төсөв, эдийн засгийн хямрал, вальютын ханш зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлэх аж.