Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан УДЭТ, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын урлагийн ажилтны холбоо зэрэг байгууллагууд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд УДЭТ “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгийг үзэгч түмэнд толилуулж байгаа бол МЗЭ оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадмыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгон зохиож буй юм.