Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэргий Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд ХБНГУ руу зорчих гэж байхад нь хуулийн байгууллагынхан саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Сэлэнгэд Прокурорын байгууллагаас хилийн хориг тавьсан бөгөөд хөөрөх гэж байсан онгоцыг саатуулж, түүнийг онгоцноос буулгасан гэнэ.
Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний гэргий Э.Сэлэнгэд хилийн хориг тавьсан аж.
Гэхдээ яг ямар шалтгаанаар тэдэнд хилийн хориг тавьсан нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ үйл явдлын дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхугийг дэмжигчдийн хуудсанд эл бичлэг нийтлэгдсэн юм.