Энэ долоо хоногт Дэйв хэмээн нэрлэсэн чийгийн улаан хорхойг Их Британийн үндэсний музей тус бүс нутгаас олдсон хамгийн том улаан хорхой гэж албан ёсоор зарласан юм. 40 см урт, 26 грам жинтэй Дэйв "гуай" өнгөрсөн онд Шотландын арлаас олдсон төрөл нэгтнийхээ дээд амжилтыг эвдсэн юм. Өмнөх дээд амжилтыг эзэмшигч нь 39.5 см урт байв.
Тэгвэл чийгийн улаан хорхойны талаарх таван сонирхолтой мэдээллийг хүргэе.
Амьдралынхаа турш өсөж, "ургадаг"
Их Британид 40 см хүрсэн чийгийн улаан хорхой улсынхаа рекордыг тогтоосон бол дэлхийн дээд амжилтад хүрэхэд даруй 120 гаруй см дутна гээд бод доо. Дэлхий дээр олдсон, бидний мэдэж буй хамгийн том чийгийн улаан хорхойг Австралид олж байв. Ногоон тивийн энэ нүсэр хорхой хоёр метр урт, диаметрийн хэмжээ нь дөрвөн см хүрч байсан гэдэг. Түүнчлэн Африкт хоёр метр урттай чийгийн улаан хорхойг тэмдэглэн үлдээсэн байдаг.
Аварга чийгийн хорхойнууд нууцлаг товгор бий болгодог
Чийгийн улаан хорхой бол хөрсний шавьж. Өмнөд Америкт хийсэн шинжилгээгээр үлэмж чийгийн улаан хорхойнууд товгор бий болгодог аж. Таны харж буй зураг дээрх товгоруудыг ойролцоогоор нэг метр урттай чийгийн улаан хорхой бий болгосон гэнэ. Судалгаагаар тэдний бий болгосон товгорууд таван метр хүрч байв.
Тэд ч бас секс хийдэг
Чийгийн улаан хорхой бас секс хийдэг гэвэл та итгэх үү? 1997 онд чийгийн улаан хорхойн талаар хийсэн судалгаанд энэ талаар дурдсан байдаг. Тэд нэг хийхдээ гурван цаг үргэжилдэг бөгөөд тус судалгааны явцад 17 удаа бие биентэйгээ "ойртсон" тухай тэмдэглэжээ.
Бас үр төрлөө тээдэг
Чийгийн улаан хорхой эрэгтэй, бас эмэгтэй болж хувирдаг шавьж. Тэд эвцэлдэх үед эр бэлгийн эсүүд нь өндөгөн эсэд түрүүлж хүрсэн нь "жирэмсэлдэг" гэж үздэг байна. Гэхдээ энэ талаар бүрэн судалж амжаагүй яваа.
Тэд сүрэглэж амьдардаг
2010 онд хийсэн судалгаагаар чийгийн улаан хорхой сүргээрээ амьдардаг болохыг тогтоосон. Энэ зан чанар нь мал аж ахуйтай тун төстэй гэнэ.