АНУ-ын нэртэй найруулагч, кино зохиолч Квентин Тарантино дахин хоёр кино хийснийхээ дараагаар дэлгэцийн бүтээлдээ цэг тавина гэж мэдэгдлээ. Тэрбээр 1987 оноос хойш урлагт хүчин зүтгэж, анхны киногоо 1992 онд "Галзуу ноход"-оор "салхи хагалж" байв. Түүнчлэн Жеки Браун (1997), Биллийг устга (2003-2004), Үхлийн баталгаа (2007), Адгийн новшнууд (2009), Жанго эрх чөлөөгөө олсон нь (2012) зэрэг кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд дээр найруулагчаар ажиллажээ. Харин хамгийн сүүлд өнгөрсөн онд дэлгэцийн найм дахь уран бүтээл "Заналт 8" хэмээх киног үзэгчдийн хүртээл болгосон. Тэрбээр 1995 онд "Хямд зохиол", 2012 онд "Жанго эрх чөлөөгөө олсон нь" зэрэг киноны шилдэг зохиолоор Оскар атгасан билээ.
Түүний ес дэх уран бүтээл "Бонни ба Клайдын түүх" нэртэй юм. Энэ кинонд 1930-аад оны үеийн Австралийн амьдралын талаар өгүүлэх аж. Гэхдээ нэрт найруулагч өөрийн замналын хамгийн сүүлий буюу 10 дахь киногоо нууц хэвээр нь үлдээжээ.
Тарантино энэ жил 53 настай юм.
Түүний анхны кино болох "Галзуу ноход" (1992)