Өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн "А" танхимд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олимп болон Паралимпаас медаль авсан тамирчдад Засгийн газрын шагнал гардуулахаар ёслол боллоо. Хүн төрөлхтөний их баяр цэнгэл олимпийн наадам Бразил улсын Рио де Жанейро хотноо болж манай дөрвөн тамирчин медалийн эзэд болсон. Тухайлбал жүдо бөхийн төрөлд Д.Сумъяа мөнгөн медаль, Б.Ууганхүү /жүдо/, Д.Отгондалай /бокс/, Э.Содномпилжээ /пауфлифтинг/ нар хүрэл медаль хүртсэн билээ. Эдгээр тамирчдад Засгийн газраас мөнгөн шагналаа гардан авсан юм. Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчинд 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөг нэг удаа олгодог журамтай.