Гүржийн Батуми хотод өнгөрсөн сарын 19-31-нд шатарын өсвөрийн боллоо. Дэлхийн аварга 8, 10, 12 насны ангилалд болж, 66 орны 722 өсвөрийн шатарчид швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдөн оюун ухаанаа уралдуулав. Манай улсаас 18 шатарчин оролцсоноос охидын 8 хүртэлх насны ангилалд Даваахүүгийн Өнөрзул есөн хожилтой тэмцээнээ дуусган, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэв. Түүний насанд нийт 85 шатарчин өрсөлдөж, Казахстаны Айша Закирова алтан медаль хүртсэн бол Ираны М.Хасти хүрэл медалийн эзэн болжээ. Мөн хөвгүүдийн 10 насанд Е.Төгстөмөр дөрөвдүгээр, охидын 12 насанд Б.Мөнгөнзул зургадугаар, 10 насанд Д.Мөнхзул, хөвгүүдийн найман насанд Э.Амгалантэнгис нар долоодугаар, Э.Азжаргал наймдугаар, охидын 12 насанд Б.Алтантуяа есдүгээр, хөвгүүдээс Д.Батсүрэн аравдугаар байрыг тус тус эзэллээ.