Өмнөд Австралийн нэгэн фермерт амьдардаг "Big Moo" хэмээх нэртэй үхрийг дэлхийн хамгийн том үхэр гэж таамаглаж байна. 190 см өндөртэй энэ үхэр нэг тонн жинтэй бөгөөд өдгөө 7 настай, цаашид ч өсөж магадгүй гэж эзэн нь мэдэгджээ.
Сонирхуулахад, гиннесийн номд бүртгэгдсэн хамгийн том үхэр мөн 190 см өндөртэй байсан бөгөөд 2014 онд АНУ-д амьдарч байхдаа гиннесийн номд бүртгүүлж байв. Энэ үлэмж биетэй үхэр өнгөрсөн онд нас барсан аж. Харин "Big Moo"-г албан ёсоор гиннесийн номд бүртгүүлээгүй байгаа юм.
Түүний эзэн Жоан тасралтгүй өсөж байгаа үхрийнхээ шалтгааныг олоогүй. Түүнийхээр бол өнчин тархины булчирхайн эмгэг байж магадгүй аж. Ийм төрлийн эмгэг хэт өндөр хүмүүст тохиолддог гэнэ.