Судлаачид аварга загасны түрснээс анх удаа хос толгойтой үр хөврөл олж харсан байна. Тэд "catsharks" хэмээн нэрлэгддэг акулны төрлөөс ийм содон зүйл олжээ. Испани улсын Малага хотод байдаг амьтан судлалын лаботорид өөр 797 үр хөврөлийн хамтаар судалж байсан түрснээс ийм хачирхалтай тохиолдол илэрснийг эрдэмтэд зарлалаа.
Хачирхалтай акул хоёр ам, хоёр нүдтэй төдийгүй хоёр тархитай. Түүнчлэн хос зүрх, уушигтай ч нэг их бие нь нэгдмэл байсан аж. Сонирхуулахад, 2013 онд "bull shark" хэмээх аварга загас мөн хос толгойтой олдож байсан юм. Гэхдээ ховор энэ загас удаан амьдраагүй гэдэг. Одоогоор хос толгойтой аварга загас бүртгэгдсэн удаа үгүй. Хоёр толгойтой аварга загас эсэн мэнд төрдөг, эсвэл амьдардаг эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Гэхдээ энэ судалгаа ийм загас байж болохыг үгүйсгэхгүй байна.
Энэ төрлийн аварга загас нь 150 гаруй төрөл зүйл байдаг бөгөөд хүнд гэмгүйд тооцогддог. Нас бие гүйцсэн нь 60 см-ээс урт байдаг аж.