Оюутны модон бөмбөгийн ДАШТ Хятадын Тайваны Тайпей хотод боллоо. Энэ удаагийн оюутны ДАШТ-д Япон, БНСУ, Тайланд, ХонгКонг, Тайвань, Малайз, Монголын нийт долоон орны 80 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Манай эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн нар МӨНГӨ, ганцаарчилсан төрөлд Ш.Батжаргал, эрэгтэй баг хүрэл медалийн болзол хангасан юм.