“Рио 2016” наадмаас медаль хүртсэн гурван тамирчинд хувь хүн болон албан байгууллага, нутгийн зөвлөлөөс нь тус бүр байр бэлэглэж урамшуулсан боловч тэдний адил эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, Риогийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан Э.Содномпилжээгийн амжилтыг хараахан үнэлээгүй байсан юм.Тэгвэл ард иргэдийн зүгээс Э.Содномпэлжээг байртай болгох аян эхлүүлээд байсан билээ. Тамирчин маань нэгэнтээ Э.Содномпилжээ “Ижий, аавын нутаг усныхан “хоншооргүй” байлаа гэж шүүрс алдан ярилцлага өгсөн нь бий.
Үүнээс долоо хоногийн дараа паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээд “Энсада холдинг” хэмээх хөдөө аж ахуйн компани хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухай сайхан мэдээг дуулгаад байсан.
Өнөөдөр “Энсада Холдинг” ХХК-ны хамт олон паралимпийн хүрэл медальт тамирчин Э.Содномпилжээг хүлээн авч уулзан нэг сая төгрөг, Алтай хотхонд байрлах хоёр өрөө байрных нь түлхүүр болон бичиг баримтыг гардууллаа. Э.Содномпилжээ өмнө нь Ханын материал дахь гэр хорооллын хашаа байшинд хоёр хүүхэд, эхнэр, ээжийн хамтаар амьдардаг байсан аж. Ийнхүү өнөөдөр хоёр өрөө байрныхаа түлхүүрийг гардан авч, байрныхаа ордер бичиг баримтыг хүлээн авлаа.Тамирчин маань ард түмэндээ хандаж та бүхэндээ маш их баярлалаа,ирэх олимпод чансаагаа ахиулж алтан медаль авахын төлөө хичээн хөдөлмөрлөх болноо гэв. Э.Содномпилжээгийнх сайн өдөр харж байгаад байрандаа нүүж орох юм байна.
Энэ үеэр “Энсада Холдинг” ХХК-ийн захирал Ө.Болдсайхан ирэх 2020 оны Лондонгийн паралимпэд алтан медаль хүртвэл талбай томтой, гурван өрөө байр дахин бэлэглэнэ гэдгээ амаллаа.Энэ дашрамд сонирхуулахад энэ компанийн хамт олон өмнө нь 16 айлыг байртай болгож байсан буянтай хамт олон юм байна.