Засгийн газрын 100 хоног болж буйтай холбогдуулан Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газараас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж хийсэн ажлаа сэтгүүлчдэд танилцуулав.
Тус хэвлэлийн бага хуралд ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Болормаа, Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэг, Мэдээлэл, технологийн газрын дарга С.Чинбат, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гантөмөр, Улсын бүртгэлийн төв архивын газрын дарга С.Оюунгэрэл нар оролцлоо.
ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР - ОНЦЛОХ АЖИЛ
Монгол-Орос-Хятадын Оюуны өмчийн асуудлаарх хамтарсан 4 дэх удаагийн бага хурлыг зохион байгууллаа. ИнгэснээрИнновацийг дэмжих оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх, “Технологи, инновацийг дэмжих төвийн хөтөлбөр ба эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
“Технологи ба инновацийг дэмжих төвүүдийг байгуулах” хөтөлбөрийн хүрээнд“Патентийн мэдээллийн хайлт” үндэсний семинар зохион байгууллаа.Ингэснээр цахим орчин дахь мэдээллээс хэрхэн оновчтой хайлт хийж,зөвхөн өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авч,судалгаа боловсруулалтынхаа ажилд ашиглах талаар нэгдсэн мэдээлэлтэй боллоо.
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу явуулахад Сонгуулийн тухай хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллав. Энэ хүрээнд, хаягийн сангийн удирдлагын програмыг шинээр боловсруулж, иргэний хаягийн мэдээллээс ижил утгатай хаягийн бичвэрийг нэгтгэх, байхгүй хаягийг цэгцлэх ажлыг сум, дүүрэгт хийж гүйцэтгэв.
Гадаад паспортын бэлдэцийн хомсдлоос үүссэн ачааллыг хэвийн байдалд оруулах зорилгоор албан хаагчдыг нэмэлт цагаар ажиллуулж, иргэний бүртгэлийн газраас улсын бүртгэгчдийг татаж, үйлчилгээний цонхонд нэмэлтээр ажиллуулав. Тайлангийн хугацаанд 36751 гадаад паспортыг шинээр олгож, 24944 гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгасан. Өнгөрсөн хугацаанд гадаад паспортын бэлдэцийн хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 4 удаагийн татан авалтаар нийт 80.0 гаруй мянган ширхэг бэлдэцийг нийлүүлэв.
Үйлчилгээний төвлөрлийг сааруулах чиглэлээр гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын үйлчилгээг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр боллоо. Мөн гадаад паспортын захиалгыг Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүд дэх нэг цэгийн үйлчилгээн дээр хүлээн авна. Ингэснээр гадаад паспортын үйлчилгээний ачаалалгүй , түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн хүрээнд тус газарт эд хөрөнгийн эрхийг бүртгэлийн цахимжуулалтын ажил хийгдэж байна. Энэхүү ажлын хүрээнд улсынхэмжээнд 9 дүүрэг, 8 аймгийн эд хөрөнгий нэрхийн бүртгэлийн архивын баримт цахим хэлбэрт шилжиж, цахим систем (ePRS)-д холбогдоод байна. Ингэснээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлэн цахим бүртгэлийн (ePRS) програм хангамжийг сайжруулах, аймгийн бүртгэлийн төвүүдийг нэгдсэн сүлжээнд холбож, цахим бүртгэлийн орчин бүрдүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломж бүрднэ.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд барьцааны мэдэгдлийг цахимаар мэдээллийн санд бүртгэх ажлын туршилтыг хийв. Ингэснээр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийн талаар нийтэд буюу гуравдагч этгээдэд мэдээлэх, ил тод болгох, анхааруулга өгөх боломжтой болно.
Оюуны өмчийн эрхийн хамгаалалтад IPAS системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв.
Улсын бүртгэлийн чиглэлээр
Иргэний улсын бүртгэлийн чиглэлээр дараах бүртгэлийн үйлчилгээг үзүүлэв. Үүнд:Төрсний 19287, гэрлэлтийн 3948, гэрлэлт цуцалсны 999, үрчлэлтийн 331, нас баралтын 4349, гадаадын иргэний гэр бүлийн байдлын 180, аймаг хот руу шилжин явсны 13264, аймаг хот руу шилжин ирсэний 11270, өмнө бүртгэлд хамрагдаагүй байсан иргэний 58 бүртгэлийг тус тус хийж, 11945 иргэний цахим үнэмлэхийг шинээр, 25734 үнэмлэхийн хугацааг сунгаж, 45820 үндэсний энгийн гадаад паспорт шинээр, 29241 гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгасан байна.
Хуулийн этгээдийн улсын чиглэлээр дараах бүртгэлийн үйлчилгээг үзүүлэв.
Нийт 2780 хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хязгаарлагдмал хариуцлагатай компани 2087, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар 5, Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар 71, Нөхөрлөл 39, Хоршоо 14, Хадгаламж зээлийн хоршоо 4, Төрийн бус байгууллага 448, Сан 34, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 15, Шашны байгууллага 13, Хэвлэл мэдээллийн байгууллага 15, Боловсрол, сургалтын байгууллага 35-ыг тус тус бүртгэсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр дараах бүртгэлийн үйлчилгээг үзүүлэв. Үүнд:
Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн нийт 7324 бүртгэл хийснээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн анхны бүртгэл 7190, төрөөс үнэгүй хувьчилсан орон сууцны баталгаажуулалт 134 байна.
Газар өмчлөх эрхийн нийт 9012 бүртгэл хийснээс төрөөс худалдаж авсан газар өмчлөх эрхийн анхны бүртгэл 2, төрөөс үнэгүй хувьчилсан газрын өмчлөх эрхийн анхны бүртгэл 8386, газар эзэмших, ашиглах эрхийн анхны бүртгэл 624 байна.
Гэрээний эрхийн нийт 77735 бүртгэл хийснээс худалдаххудалданавахгэрээ6681, Бэлэглэх гэрээ 2366, Барьцааны гэрээ 29189, Өв залгамжлалын гэрээ 928, Хамтран өмчлөгч өөрчлөгдөх гэрээ 2164, Бусад /Эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх, гэрээ дуусгавар, лавлагаа, урьдчилсан тэмдэглэл г.м/ 36407 байна.