Улсын Ерөнхий прокурорын газраас "Прокурорын байгууллагын 2016 оны эхний 9 сарын байдлаар хийсэн ажил"-ын талаар хэвлэлийн хурал зарлаж, Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийлээ.
1. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн чиглэлээр :
Прокурорын байгууллага нь хуульд зааснаар төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх; захиргааны журмаар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх, түр саатуулах болон албадан саатуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх; түр саатуулах болон албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхийг хянах чиг үүрэгтэй.
Прокурорын байгууллага 2016 оны 3 дугаар улирлын байдлаар иргэд, байгууллагаас гаргасан 85 гомдлын дагуу захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн 233 материал хянаж, 5 зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн, 29 захиргааны шийтгэвэрийг хүчингүй болгож, 39 шийтгэврийг өөрчилж, 24 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.
2016 оны 3 дугаар улирлын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн чиглэлээр нийт 284 шалгалт хийсэн нь 2015 оны мөн үеэс 87 буюу 44 хувиар өсчээ.
Шалгалтын явцад 37099 захиргааны хэрэг бүртгэлтийн материал хянаснаас 141 шийтгэврийг хүчингүй болгож, 459 шийтгэврийг өөрчилж, 213 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Прокурорын газрууд нь тайлангийн хугацаанд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 141 шаардлага бичсэн нь 2015 оны мөн үеэс 76 буюу 2.1 дахин өссөн байна.
2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр:
Прокурорын байгууллага 2016 оны 3 улирлын байдлаар нийт 76774 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласан нь өмнөх оны мөн үеэс 2069 буюу 2.7 хувиар өссөн байна. Эдгээрээс 22776 гомдол мэдээллэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 49327 гомдол мэдээллийг хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн.
Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрууд 57660 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласан байна.
Орон нутгийн прокурорын газруудаас Төв аймаг 1844, Хөвсгөл 1439, Дорнод 1524, Нийслэлийн дүүргүүдээс Баянзүрх дүүрэгт 14185 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь хамгийн их байна.
-Прокурорын газрууд нь 2016 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 33530 хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Хэргийн ангиллаар нь авч үзвэл 12773 нь хөнгөн, 16949 нь хүндэвтэр, 2627 нь хүнд , 1185 онц хүнд хэрэг байна.
Дээрх 33530 хэргээс 4343 хэргийг шүүхэд шилжүүлж, 15740 хэргийг хэрэгсэхгүй болгож, 4968 хэргийг түдгэлзүүлж, 2722 хэргийг бусад хэрэгт нэгтгэн шалгуулсан.
Хэрэгсэхгүй болгосон 15740 хэргийн 2328 нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, 4337 нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 135 нь хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч нас барсан,7573 нь яллагдагч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, 1367 нь хуульд заасан бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон .
-Прокурорын газрууд нь тайлангийн хугацаанд нийт 33530 хэрэгт хяналт тавьснаас 3136 буюу 9 хувьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа сунгасан байна.
-Прокурорын газруудын хяналтанд 2016 оны эхний 9 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн нийт 11408 хэрэг байгаа нь 2015 оны мөн үеэс 576 буюу 5 хувиар буурсан байна.
Прокурорын газрууд нь 2016 оны эхний 9 сард нийт 7778 түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шалгуулсан байна.
Зарим төрлийн хөнгөн хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэхээр ЭБШХ-д заасан байдаг. Энэ нь хөнгөн хэргийг 14 хоногийн дотор шалгаж, прокурор 24 цагийн дотор хянаж шүүхэд шилжүүлэх хуулийн заалттай. Энэ хэрэгт холбогдсон яллагдагч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч яллагдагчтай эвлэрсэн бол хэрэг бүртгэлт болон прокурорын хяналтын шатанд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалттай.
Прокурорын газрууд нь тайлангийн хугацаанд нийт 12772 хөнгөн хэрэгт хяналт тавьснаас 4236 буюу 33.2 хувийг хялбаршуулсан журмаар шалгуулж, шийдвэрлэжээ. 2015 оны мөн үетэй харьцуулахад хэрэг бүртгэлт явуулсан хөнгөн хэргийн тоо 819-аар буурсан хэдий ч хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн хэрэг 8.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-3 улирлын байдлаар хяналт тавьсан 33530 хэрэгт 17798 хүнд ЭБШХ-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсаны 576 хүнийг сэжигтнээр буюу 14 хоног хүртэл, 1516 хүнийг яллагдагчаар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн 10 тэрбум 562 сая төгрөгний эд хөрөнгийг битүүмжилж, 11 тэрбум 989 сая төгрөгний хохиролыг барагдуулсан.
Дээд шатны прокурорууд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас прокурорын үндсэн хяналттай холбогдуулан 7070 гомдол, 4681 хүсэлт хүлээн авч шийдвэрлэлээ. Эдгээрээс 1755 гомдол, 2165 хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангаж, 4088 гомдол, 2289 хүсэлтийг хүлээн авхаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
3. Шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр
Тайлангийн хугацаанд Анхан шатны шүүхээр 4284, Давж заалдах шатны шүүхээр 1005, Хяналтын шатны шүүхээр 205 хэргийгхянан хэлэлцэж, 3448 хэргийн 5064 хүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулж, 21 шүүгдэгчид холбогдох 17 хэргийг бүхэлд нь цагаатгаж, 901 хэргийг шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Шүүхээс 5064 хүнд эрүүгийн ял шийтгэл оногдуулснаас 2948 хүнд хорих ял, 2116 хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.
Анхан шатны шүүхийн тогтоол, захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч, дээд шатны прокурор 304, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч 3, нийт 307 эсэргүүцэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдсэнээс 204 эсэргүүцэл буюу 66 хувь биелжээ.
-3 улирлын байдлаар Төрийн байгууллагуудаас гаргасан 158 хүсэлтийн дагуу прокурор 121 удаа иргэн, захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцсон нь урьд оны мөн үеээс 66 хувиар өссөн байна.
4.Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр
Прокурорын газрууд нь 3 дугаар улирлын байдлаар баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нийт 192 шалгалт хийсэн нь 2015 оны мөн үеэс 4-өөр өссөн байна.
Баривчлах, хорих ял ял эдлүүлэх ажиллагаатай 836 удаа танилцсан нь өмнөх оноос 47 буюу 5.9 хувиар өсчээ.
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нийт 218 шалгалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 22 буюу 9.2 хувиар буурсан байна.
-Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаатай нийт 1810 удаа танилцсан нь өмнөх оны мөн үеэс 308 буюу 20.5 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд нийт 307.7 сая төгрөгийн торгох ялтай 101 ялтны ял эдлэлтэд прокурор хяналт тавьснаас 190.7 сая төгрөгийн ял биелэгдсэн нь 62 хувьтай байна. Торгох ялын биелэлт өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өсчээ.
-Улсын хэмжээнд 52.3 сая төгрөгийн эд хөрөнгө хураах ялтай, 182 ялтны ялын хэрэгжилтэд хяналт тавьснаас 31.7 сая төгрөгийн ял биелсэн нь 61 хувьтай Эд хөрөнгө хураах ялын биелэлтийг 2015 оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар өсчээ.
- Баривчлах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр прокурорын шаардлага 72-ыг бичсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 31 буюу 30.1 хувиар буурчээ.
Ялтны ялыг солиулах, хойшлуулах, хэсэгчлэн гүйцэтгүүлэхээр 30 дүгнэлтийг шүүхээр шийдвэрлүүлсэн
- Баривчлах, цагдан хорих, захиргааны журмаар баривчлах, шийдвэр биелүүлэх, албадах байрны үйл ажиллагааг 212 удаа шалгасан нь 2015 оны мөн үеэс 88 буюу 70.9 хувиар өсчээ.
Баривчлах байр болон цагдан хорих байрны үйл ажиллагаатай 2019 удаа танилцсан нь өнгөрсөн оноос 707 удаа буюу 53.9 хувиар өссөн байна.
Баривчлах, цагдан хорих, захиргааны журмаар баривчлах, шийдвэр биелүүлэх, албадах байрны үйл ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нийт 74 шаардлага бичсэн нь өмнөх оны мөн үеэс 19 буюу 34.5 хувиар өсчээ.
5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр
Прокурорын газрууд нь нийт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 1130 мэдэгдэл бичсэн байна.
- Прокурор эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 131 судалгаа хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгалтанд 222 удаа оролцсон байна.
-прокурорын газрууд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 638 удаа зөвлөгөөн, ярилцлага, мэдээлэл хийсэн байна
6.Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны чиглэлээр:
Олон улсын гэрээ, НҮБ-ын Консулын харилцааны болон Дипломат харилцааны тухай конвенцуудын заалтын хүрээнд 2016 онд ОХУ, БНХАУ, Канад, БНСУ, Малайз, Унгар, Польш, Словак, Хонг Конг, Австрали, Сингапур, Тайвань зэрэг гадаадын улсуудад 21 хүсэлт, даалгаврыг гадаадын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна.
Гадаад улсаас эрх зүйн туслалцаа хүсэж ирүүлсэн хүсэлт даалгавар 10 байгаагаас тухайн улстай байгуулсан гэрээнд заасан дагуу1 хүсэлтийг Хууль зүйн яаманд харьяалалын дагуу шилжүүлж, 1 хүсэлтийг шаардлага хангаагүй үндэслэлээр буцаан хүргүүлж, 8 хүсэлт ажиллагаанд байна. Прокурорын байгууллага нь гадаад улсад хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн талаархисудалгааг Гадаад хэргийн яамаар улирал тутам гаргуулан авч, судалгааг нэгтгэн сан бүрдүүлж ажиллаж байна.
2016 онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан 1, Казакстан улсаас 1 ялтанг шилжүүлэн аваад байна.
Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсыниргэдээс 2016 онд 3иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байна. Эдгээр иргэдийн хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлан, хүсэлтийн материалыг бүрдүүлж ирүүлэхээр даалгасан байна.
Гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын 3 иргэнийг БНСУ, Малайз, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлаад байна.
Бүгд НайрамдахСолонгос Улсаас шүүхээр хорих ял шийтгэгдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг шилжүүлэн авах талаарх хүсэлтийн дагуу 1 иргэнийг БНСУ-ын талд шилжүүлэн өгсөн гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ..