БНХАУ-ын Шанхай хотод Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн консорциумын 11 дэх удаагийн чуулга уулзалт өнгөрөгч долоо хоногт хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Тус уулзалтад Монголын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар эх орноо төлөөлөн оролцсон юм.
Хурлаар өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж бүтээсэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажлыг ярилцаж, ирэх арван жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн үеэр Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэсэн бөгөөд тэргүүн ерөнхийлөгчөөр Хятадын Өвчний хяналтын төвийн дарга Yu Wang сонгогдож, харин дэд ерөнхийлөгчөөр НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар сонгогдсон байна.
Тус консорциумд 80 гаруй орны 100 гаруй эрүүл мэндийн хүрээлэнгүүд гишүүнчлэлтэй бөгөөд Азид томоохонд орох сүлжээ байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү анх удаа Монгол хүн томилогдож байна.