Калифорниагийн шүүх танхим төрсөн охиноо дөрвөн жилийн хугацаанд удаа дараа хүчирхийлсэн эцэгт 1503 жилийн ял оноохоор шийдвэрлэжээ. Нэрээ нууцалсан гэмт хэрэгтэн 41 настай бөгөөд шүүх танхимаас хэрэгтэнд оноосон түүхэн дэх хамгийн урт ял болсон байна. Гэрч нарын мэдүүлж буйгаар хохирогч нь 2009 оны тавдугаар сараас 2013 оны тавдугаар сарын хооронд долоо хоногт 2-3 удаа хүч хэрэглэж, бэлгийн дур хүслээ хангаж байсныг илрүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сард шүүх танхим түүнийг 186 хүчингийн хэрэгт буруутгаж байсан юм.
Түүний охин өдгөө 23 настай хохирогч бүсгүй "Эцэг маань надад хүч хэрэглэх үеэр би залуу, бас бүгдээс айдаг байлаа. Энэ бүхний эсрэг тэмцэх хүч надад байгаагүй" гэж шүүхэд учирлажээ.
АНУ-ын Монтана мужид 12 настай төрсөн охиноо хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд шүүх танхим 60 хоног баривчлах ял оноосон нь дуулиан дэгдээж, өдгөө иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.