Хүйтний улирал наашилж буй энэ үед гадуур шинэ төрлийн дарагдадгүй ханиад их дэлгэрч буй. Гэхдээ ханиадыг бүр хүндрэхээс нь өмнө эдгээх, сэргийлэх журмаар эм бэлдмэл уувал таны дархлаа эрс сайжирна шүү дээ. Ингээд танд ТераФлю-г гэр аргаар хийх аргыг танилцуулья.
Юун түрүүнд танд доорх зүйлс хэрэг болно.
- Цагаан гаа
- Бор саахар
- 200 грамм ус
Цагаан гаа бол эртнээс нянгын эсрэг сайн үйлчилгээтэй. Ханиаданд маш сайн гэгддэг. Тэгээд ч ТераФлюг эмийн сангаас 1200-1300 төгрөгөөр худалдаж авснаас хамаагүй үнэ хямд тусна.
Бор саахар нэг уутыг 5000 төгрөгөөр авчихсан байхад хэдэн сар хэрэглэнэ шүү дээ.
Эхлээд 200 грамм усаа халааж, цагаан гаагаа зургаан зүсэм маш нарийхан хэрчиж, хийнэ. Ингээд удалгүй нэг цайны халбага бор саахар хийгээд л таны гэр аргаар бэлтгэсэн ТераФлю бэлэн болно. Гурван минут орчим буцалгаад л цагаан гаагаа шүүж уугаарай.
Сонирхуулахад, цагаан гаа, бор саахар өөр ч олон зүйлд ач тустай. Тодруулбал, ходоод цэвэршүүлэх үүднээс мацаг барьж байгаа тохиолдолд цагаан гаа, бор саахартай ус танд их хэрэг болдог гэнэ.