ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурал эхэллээ.
Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, болон ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран 2016 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хороо нь эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны үйл ажиллагааг ЮНЕСКО, Япон улсын Засгийн газар, тус улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухааны яам, Японы итгэлцлийн сан зэрэг байгууллагууд дэмжин ажилладаг.
Энэхүү хурлын гол зорилго нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудын усны эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын ус зүйн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцоход оршино.
Удирдах хорооны 24 дүгээр хуралд Монгол Улс, Япон, Тайланд, Малайз, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, Шинэ Зеланд, Папау-Шинэ Гвиней, Вьетнам, Мьянмар, ХБНГУ, Филиппин зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 14 орны 40 гаруй төлөөлөгчид оролцож, Монгол Улс болон Ази, Номхон далайн орнуудад НҮБ-ын тогтвортой хөгжлийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай зургадугаар зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг онцлон хэлэлцэж, цаашид практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны шинэ чиглэл, төсөл хөтөлбөрийг тодорхойлох зорилгоор санал солилцох болно.