Эрүүгийн цагдаагийн газрын IV хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой 50 настай Б гэдэг эрийг өчигдөр 18.00 цагийн үед Баянгол дүүргийн хоёдугаар хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна.
Сэжигтэн Б нь иргэн Г-ээс 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлж аваад, улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн гэж хохирогчоос цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.
Сэжигтэн Б-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэнэ. Сэжигтний гэрт нь хийсэн үзлэгээр метафитамин төрлийн мансууруулах бодис илрүүлсэн байна.
Тиймээс сэжигтэн “Б”-д холбогдох ЭХ-ийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж МУ-ын ЭХ-ийн 192 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг нэгтгэн шалгаж эхэллээ.
148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах
148.3.Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах