2016 оны 10 сарын 17-ны 13 цаг 40 минут орчим Замын цагдаагийн газрын төмөр замын гарам дээр автомашинууд түгжрэлд орон зогссон бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Тухайн үед 3102-р гарт тэргээр 4533тн, 208 голтой, 2тэ116ум-010 илчит тэрэгтэй машинч Т.Золбоо, туслах машинч Э.Батсуурь нар Багануур-Улаанбаатар чиглэлд аялал хийх үедээ 406-р кт-ын авто гарамд автомашинууд зогсож байхад 67Км цагийн хурдтай яаралтай тоормос хийн зогсож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүний амь насыг аварч ажилласан байна. Иймд эр зориг гарган эрдэнэт хүнийг амийг аварч, сүйхээ гарган улсын өмчид хохирол учруулахгүй байх арга хэмжээ авч ажиллсан Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоо, туслах машинист Э.Батсуурь нарыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж “ЭР ЗОРИГИЙН АЛДАР” цол тэмдгээр шагнав.