Швейцарьт амьдардаг Болгар улсын иргэн Анна Руэгг гэгч гайхалтай эмэгтэй Европын орнуудаар дугуйгаар тойрч Ноён уулыг аврахын тулд гарын үсэг цуглуулж яваа талаараа фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Тэрээр өнгөрсөн 2015 оны 09 сарын 22-нд Ноён ууланд болсон "Эх дэлхий мину" олон улсын фестивалд ирж оролцсон бөгөөд Монгол улсад хэд хэдэн удаа ирж байсан хүн юм. Анна Руэгг усны талаар судалгаа шинжилгээг олон улсын түвшинд хийдэг нэр хүндтэй судлаач нарын тоонд ордог бөгөөд Олон улсын бөөгийн холбоонд харъялагддаг бөө хүн юм байна.Тэрээр Ноён уулын асуудалтай өөрийн биеэр танилцсаны хувьд Ноён уул бол Хүннү гүрний болон хүн төрөлхтний түүхийг агуулсан чухал нандин өв учраас түүнийг хамгаалах ажил нь дан ганц Монголын асуудал биш дэлхийн асуудал байх ёстой гэж үзсэн учраас энэ асуудлыг олон улсын анхааралд хүргэх зорилгоор дээрхи аялалыг зохион байгуулахаар санаа шулуудаж амжилттай аялаж явна.