Баярын орой ямар хоол хийхээ хараахан төлөвлөгөөгүй байгаа бол хонины гуя шарж, ширээгээ чимэглэж, зочдоо дайлахыг санал болгоё.
Эрт дээр үеэс хүндтэй зоогийн тоонд багтсан энэ хоолыг хийхэд олон зүйл шаардахгүй давуу талтай.
Орц:
1. Хонины гуя
2. Давс
3. Бөөрөний хар перец
4. Нунтаг хар перец
5.Сармис
6. Хүссэн амтлагчаа нэмж хийж болно.
Хийх арга:
1. Эхлээд хонины бүтэн гуяа гэсгээж, нимгэн хальсыг нь аваарай. Мөн дунд чөмөг болон сүүжний ясыг нь ухаад авчихаж болно. Гуяны махыг хутгаар нүхэлж сонгино, сармис болон дуртай амтлагчаа хийгээрэй. Махны гадна талаар тосонд хутгасан амтлагч түрхэж болно.
2. Амталж бэлдсэн махаа нэг цаг битүү саванд байлга.
3. Шарах шүүгээгээ 230 градус хүртэл халааж, амталсан гуяа 30-40 минут шарна. Ингэснээр гуяны гадна тал нь шаргалтаж, өнгөлөг болно. Гэхдээ сеткан дээр шараарай
4. Шарсан гуяа гаргаж ирээд тугалган цаасаар битүү орооно. Тэгэхдээ хажуугаар нь бөөрөнхий хар перец, лаврын навч хийж болно.
5. Ингээд битүү тугалган цаасанд ороосон амталсан гуяа 170-180 градуст 2 цаг шарна.