УИХ-ын 2024 оны сонгууль 92 хоногийн дараа болно. Үүнд 27 нам, хоёр эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлээд байна. Хэдийгээр Сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд сонгуульд оролцох, эсэхээ дөрөвдүгээр сарын 26-28-нд илэрхийлнэ хэмээн заасан ч мөрийн хөтөлбөрөө өгөөгүй бол “хүрд эргүүлэх” боломжоо алдсан гэсэн үг. Тэгэхээр ирэх сонгуулийн өрсөлдөөн дээрх 29 нам, эвслийн хооронд л өрнөх нь. Бас нэгэнт мөрийн хөтөлбөр өө дангаараа хүргүүлсэн намууд сонгуулийн өмнө эвсэл байгуулах хуулийн боломж үгүй аж. Уг нь гуравдагч хүчний намууд аль болох эвсэж, нэгдэж чадвал сонгогчдын 30-40 хувийн саналыг татах орон зай байв. Гэвч нэгдэж, хамтрахад нь эрх баригчдын, эсвэл хаанаас ч юм “тараасан” нэг мэдээлэл нөл өөлж, дан дангаар оролцохыг илүүд үзсэн юм биш биз. Энэ бол “Эвсэл болж сонгуульд оролцоод, парламентад жагсаалтаар суудалтай болсны дараа тарчихвал гишүүдийг нь эгүүлэн татаж, авсан саналыг нь бусад намд хуваана” гэсэн яриа. ИЗНН-аас гаргасан нэгдэж ажиллах уриалгыг нааштай хүлээж авсан 10-аад намынханд ч энэ л “айдас” төрүүлээд байсан гэх. Гэвч албан ёсны ийм хуулийн зохицуулалт бий юү.
ТӨР БАРИЛЦСАН ТҮҮХ
Улс төрийн намууд сонгуульд эвсэл болж оролцдог нь уламжлалт жишиг. 1992 оноос хойших бүх сонгуульд 1-4 эвсэл өрсөлдсөн байна. 2020 онд дөрвөн эвсэл хүч үзсэн нь манай түүхэнд анхных. Намууд хамтарч сонгуульд оролцоод олонх болсон, эсвэл бүлэг байгуулах хэмжээний суудал авсан амжилтууд бий. 1996 оноос эвслийн “оргил” түүх эхэлдэг. Монголын үндэсний ардчилсан, Монголын социал демократ нам, Ногоон намын Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялан 50 суудал авч, олонхыг бүрдүүлснээр засгийн эрх барьсан юм. Тухайн үеийн сонгуульд таван нам, дээрхээс гадна Монголын ардчилсан социалист, Монгол ардын намын Ардчилсан төр эвсэл оролцсон байдаг. Гэвч сүүлийн эвсэл төлөөлөлтэй болж чадаагүй. Харин тухайн үеийн МАХН 25 суудал авч, цөөнх болсон билээ. Ардчилсан холбоо эвсэл төрийн эрхийг барьсан хугацаандаа Засгийн газраа дөрвөн удаа сольж, төрийг тогтворгүйжүүлж, ажил гацаахын хор уршгийг жинхэнэ утгаар нь харуулсан. Ирц бүрдэхгүй, чуулган хуралдахгүй.
Хууль тогтоомж батлах, хэрэгжүүлэх, бодлого боловсруулах үндсэн ажилдаа анхааралгүй, эрх ашгаа булаацалдан хөлөө жийлцэж байв. Тус эвслийн анхны Ерөнхий сайд М.Энхсайхан нэг жил 278 хоног ажиллаад огцорч байлаа. Түүний орыг Ц.Элбэгдорж авсан ч улс төрийн ороо бусгаа нөхцөлд 230, дараагийн Ерөнхий сайд Ж.Наранцацралт 225 хоног л тэсжээ. Эвслийн сүүлийн Засгийн газрыг Р.Амаржаргал тэргүүлж, жил орчим ажилласан байна. 2004 оны сонгуулиар Ардчилсан нам, Эх орон-Монголын ардчилсан шинэ социалист, Иргэний зориг Бүгд найрамдах намын Эх орон-Ардчилал эвсэл 34 суудал авав.
МАХН 36 гишүүнтэй болсон тул тэд хамтарч Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан. Ц.Элбэгдорж Эх орон-Ардчилал эвслийг тэргүүлж байсан тул Ерөнхий сайд болов. Талууд хоёр жилээр ээлжлэн засаг барихаар тохиролцсон ч жил гаруйн дараа тэрбээр М.Энхболдод халаагаа өгсөн юм. Тэгвэл 2012 оны сонгуулиар МАХН, МҮАНын Шударга ёс эвсэл 11 суудал авч, гуравдагч хүчний байгуулсан анхны бүлэг болж байлаа. Энэ бол холимог тогтолцоогоор зохион байгуулсан анхны сонгууль. Тиймээс дээрх эвсэл сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авч, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор долоон гишүүнтэй болсон юм. Уг сонгуульд АН-аас хамгийн олон буюу 31 гишүүн сонгогдсоноор Засгийн газраа байгуулах эрх эдлэв. Тэд 25 суудалтай МАН-ыг биш, 11 гишүүнтэй Шударга ёс эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулсан. Гэвч мөн оны сүүлчээр эвсэл тарах тухай яриа гарч, түүнтэй зэрэгцэн жагсаалтаар сонгогдсон долоон хүнийг эгүүлэн татах, эсэхийг хэлэлцэх болсон юм. Тэгсэн ч тухайн үед хуульд ийм зохицуулалт байсанг үй. Тэд сул гишүүд болоод бүрэн эрхээ дуусгасан. Д.Батцогт гишүүн эвслээс гарч, АН-д элссэн бол Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН руу төрх өмдөө буцаж, харин Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг шинээр байгуулснаар тус эвслийн УИХ дахь бүлэг тарж байв.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ
Ирэх сонгуульд оролцох хоёр эвслийг шинжье. МУНН, Шинэ нам хамтарч Шинэ нэгдсэн эвсэл байгуулжээ. МУНН бол 1994 онд байгуулагдсан, саналын хуудсанд дээрээсээ тавдугаарт бичигдэх нам. Гэвч 30 жилийн түүхэндээ тэд ганц л удаа парламентад төлөөлөлтэй байж үзсэн юм. Энэ намыг О.Дашбалбар агсан төлөөлж 1996-2000 оны парламентад ажиллаж байв. Үүнээс хойш МУНН-д од гийсэнгүй. Жагсаалтад дээгүүр бичигдэх л давуу талтай энэ намтай Шинэ нам хамтарчээ. 2019 онд байгуулагдсан тус намын дэд даргаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон ажиллаж буй. 2020 оны сонгуулиар Шинэ нам 200 гаруй мянган сонгогчийн санал авсан, “өсөх ирээдүйтэй” хэмээн үзээд дэд сайд асан МАН-ын хаалгыг хааж, тэднийг сонгосноо ярьсан байдаг. Өөр өөр хэлбэл, энэ намаас жагсаалтын дээгүүр нэрээ бичүүлж, парламентад сонгогдох боломжтой гэж харсан байх нь. Уг хүслээ биелүүлэхийн тулд түүнд саналын хуудсанд дээгүүр бичигдэх нам хэрэгтэй. Ингээд л МУНН-ыг сонгосон бололтой юм.
МУНН-ын дарга Б.Батболд, Шинэ намын дэд дарга Ж.Цолмон нарын эвсэл хэр амжилт үзүүлэх бол. Тэдэнтэй Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэл ханьсаж байна. МҮАН, МННын аль аль нь парламентад төлөөлөлтэй байсан бол МҮАН-ынхан Шударга ёс эвсэлд байхдаа Засгийн эрхийг барьж үзсэн туршлагатай. МНН-ын хувьд саналын хуудсанд дээрээсээ гуравдугаарт бичигдэх учраас “үнэд хүрч” буй. Тэднийг МАН-ын экс гишүүн, хөрөнгөлөг улс төрч удирдаж буй нь олны анхаарлыг нэлээд татаж байна. Мөн энэ эвсэл зөв ажиллаж чадвал парламентад төлөөлөлтэй болно гэсэн хүлээлт бий.
Эдгээр эвсэлд парламентад төлөөлөлтэй болох боломж бийг үгүйсгэхгүй. Шинэ улс төрийн хүчин, орон зай хүсэж буй сонгогчдын саналыг татаж, жагсаалтаар суудалтай болбол дээр дурдсан “айдас”-тай тулна. Уг нь тарж бутарна гэж биш, эвлэж нэгдэн ажиллана гэж л хамтардаг. Гэвч парламентын гишүүний суудлыг дагалдан ирэх эрх ашиг тэдний дотоод үнэнийг илчилж, удалгүй тарахад хүргэдэг жишээг дээр дурдсан. Тэгвэл гуравдагч хүчнүүдийг эвсэж ажиллахад саад болж буй дээрх мэдээлэл бодит уу .
СЕХ-ноос энэ талаар тодруулахад “Тийм хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэв тухайн эвсэл парламентад суудалтай болсныхоо дараа тарвал сонгогдсон хүмүүс нь сул гиш үүнээр ажиллана” гэлээ. Улс төр судлаачид ч энэ тухай мэдэхгүй байна лээ. Харин яагаад ч юм гуравдагч хүчнийхний дунд л уг яриа гарчээ, эсвэл “тараажээ”. Тэднийг нэгдүүлэхээс сэргийлсэн уг яриа нь зорилгоо биелүүлсэн бололтой.
Гэхдээ ийм мэдээлэл оргүйгээс үүсээгүй нь лавтай. Сонгууль болоод өнгөрсний дараах асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулахг үй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудлыг Улсын их хурлын тухай хуульд тусгасан байдаг. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентад бид анх удаа 126 гишүүн сонгоно. Үүнтэй Улсын их хурлын болон УИХ-ын дэгийн тухай хуулийг нийцүүлэх шаардлагатай. Хаврын чуулганаар заавал хэлэлцэх гол хуулиуд бол эд. Тиймээс эдгээрийг хэлэлцэх үедээ эвслүүдийг замаасаа холдуулах, мөн тэдний авсан саналыг бусдад нь буюу өөрийн намд нэмж, төлөөллөө өрг өжүүлэх зорилгоор дээрх заалтыг оруулж батлахыг үгүйсгэх аргагүй юм. Ингэвэл бусад намд нь зол, тарж бутарсан эвсэлд зул болно.
Нөгөө талаар ийм зохицуулалт хэрэгтэй талаар олон жилийн турш ярьж буй. Намын буюу эвслийн нэрээр сонгогчдын саналыг авч, парламентад төлөөлөлтэй болчхоод дараа нь тарж, сул гишүүд үлддэг байдалд хариуцлага тооцох зохицуулалт хэрэгтэй юү гэвэл тийм. Тэдэнд итгэсэн иргэдийн саналыг үнэгүйдүүлэх эрх эвсэлд үгүй юм. Тэд хариуцлагатай байх учиртай. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудын хүрээнд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийсэн нь нотлогдсон, эсвэл өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөх тохиолдолд л эгүүлэн татахаар байгаа юм.
Эвсэж сонгуульд оролцоод олонх болсон, эсвэл бүлэг байгуулсныхаа дараа тарахад хууль эрх зүйн хувьд ойлгомжгүй байдал үүсдэг нь нууц биш. Тиймээс энэ бүхнийг нарийвчлан зохицуулж, тодорхой болгох хэрэгцээ бий. Тэгэхээр хаврын чуулганаар Улсын их хурлын тухай хуульд ямар өөрчлөлт оруулахыг ажиглах хэрэгтэй болох нь.