Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Туул

Үл тоогдсон жагсаал өлсгөлөнгөөр үргэлжилнэ

“Засгийн газар огцор” жагсаал Сүхбаатарын тал­­­байд өнөөдөр долоо дахь өдрөө үргэл­­жилж байна. Эрх чөлөөний эвсэл намынхан энэ сарын 22 хүртэл жагсана гэж буй. Тэр хүртэл зо­рилго нь биелнэ хэмээн тооцсон бололтой. Утаа, түгж­­рэл, татварын нэмэгдэл, авлига хэрээс хэтэрс­­нийг эсэр­гүүцэж, энэ бүхний эсрэг шийдэл гаргаж чадах­гүй байна хэмээн үзсэн иргэдийн төлөөлөл ийн­хүү жагсаж байгаа юм.
Өчигдөр 10 цаг 00 мин

Удирдагчгүй жагсаал ба үймүүлэх ажиллагаа

Эрх чөлөөний эвслээс “Засгийн газар ог­цор” жагсаалыг өнгөрсөн бямба гарагт эх­лүүлэв. Утаа, түгжрэл, ядуурал, авлига, тат­­вар, ажилгүйдэл хэрээс хэтэрснийг тэд эсэр­гүү­цэж, энэ сарын 22 хүртэл өдөр бүр жагсахаа мэ­дэгдэж байгаа юм. Засгийн газартай ямар ч хэлэлцээ хийхгүй, тохиролцохгүй, огцрох хүр­тэл нь жагсах гэнэ. Эрүүл, аюулгүй орчинд амьд­­рах эрхээ зөрчүүлсэн, татварын нэмэгдэлд туйл­­даж ядарсан олон иргэн өөрийн хүслээр нэгд­­лээ.
2025-01-13

Жагсаал ба Ерөнхий сайдын айдас

Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нд “Зас­­гийн га­­­зар огцор” нэртэй жагсаал зохион бай­гуулахаа мэ­дэг­дээд байна. Тэд утаа, түгж­­рэл, ядуу­­рал, авлига, тат­вар, ажил­­гүйдэл хэрээс хэ­тэрс­­­­­­ний эсрэг жагсах гэж буйгаа ийнхүү са­­рын өм­нөөс зар­ласан юм.
2025-01-09

Гишүүн аснуудад зориулсан давуу эрх

УИХ-ын гишүүний бүрэн эрх дөрвөн жил үргэлжилдэг гэж та боддог уу. Хуульд зааснаар бол тийм. Гэвч үнэндээ тэд­ний за­рим давуу эрх таван жил байдаг аж. Хэ­рэв эн­гийн нэг иргэн ажлаасаа гарсан, чөлөө­лөгд­сөн бол улсаас дөрвөн сарын ажил­­­гүйд­­­лийн тэт­­гэмж авах эрхтэй. Үүний тулд хоёр жил нийг­мийн даатгалын шимтгэл төлсөн, мөн сүү­лийн 12 сард нь огт тасалдуулаагүй байх шаард­лага тавь­даг.
2025-01-06

Тоолуур гүйсэн 165 хоног

Ер нь Л.Оюун-Эрдэнэ их “өөд­рөг” хүн. Сүүлийн дөрвөн жилд иргэдийн эдийн засгийн байдал эрс муудаж, дундаж дав­харга хэмээх хэсэг нь ажилтай тулдаа л өртэй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, арай ядан амьдарч байна.
2024-12-25

Сөрөг хүчнийг сульдаах тактик 

Ингээд сөрөг хүчний хоёр намыг уусгаж авс­наар Л.Оюун-Эрдэнэ хүссэн бүхнээ зүт­гүү­лэх боломж бүрдсэн юм. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох хуу­лийн анхны хувилбар бол үүний баталгаа. Хамтар­­чихсан, нэг бодлого, төлөвлөгөөтэй болсон уч­раас АН-ынхан, Засгийн газрын эсрэг юу ч дуу­гарч чадахаа байсан. Үргүй зардал ихтэй төс­вийн та­лаар тус намын ганц хоёр гишүүн л дуугарч, шүүм­жилснээс хэтэрсэнгүй. Улс тө­­рийн намын тухай хуулийг дагаж мөрдөх жур­­­мын тухай хуулийн төсөл бол дараах жи­шээ нь.
2024-12-23

Заваараа ажлаа хийдэг гишүүд

Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түм­­ний элч мөн бөгөөд нийт ир­гэн, ул­­­­­сын­ ашиг сонирхлыг эр­хэм­­лэн ба­рим­­­­тална” хэмээн заасан байдаг. Гэвч энэ үнд­­сэн үүр­гээ биелүүлэхэд биш, хувийн аж­лаа ам­жуула­хад санаа тавьдаг гишүүн манай пар­­ламентад цөөн­гүй байна. Тэгээд зав гар­­вал үндсэн ажилдаа ир­дэг бололтой юм.
2024-12-17

Хоёр удаа зассан 2025 оны төсөв

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү таван сарын турш үргэлжилж, парламентад томоохон сорилт болсон төсвийн хэлэлцүүлэг шувтрав. Анх удаа УИХ ирэх оны төсвөө хоёр удаа эхнээс нь хэлэлцэн баталсан нь энэ.
2024-12-13

Ажлаа хийдэггүй гишүүдийг эгүүлэн татъя

Энэ парламент байгуулагдсан цагаасаа л төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэж буй юм. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотгол, улмаар 2025 оны төсвийг хоёр дахиа эхнээс нь хэлэлцэж байна. Гэхдээ голдуу хагас ирцээр буюу 60 гаруйхан гишүүнтэйгээр энэ бүх чухал ажлыг хийж буй нь анхаарал татна.
2024-12-09

Алдагдалгүй ч амлалтаа биелүүлээгүй төсөв

Улсын төсвийг алдагдалгүй, үр ашигтай болгох хоёр шаардлагыг Төрийн тэргүүн тавьсан. Үүний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг дахин өргөн мэдүүлж, УИХ-аар яаралтай хэлэлцэж эхэллээ. Төсөлд орлого, зарлага аль алийг нь бууруулж, 33.5 их наяд болгон тэнцүүлжээ. Анхны төсөлд орлогыг 36.8, зарлагыг 35.8 их наяд төгрөгөөр тусгасан байсан юм. Тэгвэл одоо зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, орлоготойгоо тэнцүүлснээр алдагдалгүй төсөв байх шаардлагыг биелүүлсэн аж.
2024-12-06

УИХ-ын гишүүд бултаж, Ерөнхий сайд зугтсан нь

Засгийн газар, УИХ хамтран төсөвтэй холбоотой бантан хутгаж байна. Монгол Улс ирэх оныхоо төсвийг хоёр дахиа боловсруулж, хэлэлцэх нөхцөл анх удаа үүсэв.
2024-12-02

Улс төрийн намын тухай хууль ба Засгийн газрын айдас

Эрх баригчид, түүний хамтрагч намын удирдлагууд нэг зүйл сэджээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нийцүүлэн өөрчлөхтэй холбоотой заалтын хугацааг тэд 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар санал нэгдсэн байна.
2024-11-29

Залснаар биш, хэрэгжүүлснээр батжих Үндсэн хууль

Ардчилсан улсад иргэдийнхээ юу идэх, үгүйг төрөөс заадаг болох нь, бүх айл битүү шөл идэх боломж, нөхцөлийг бүрдүүлчхээд ийм зүйл ярь гэх мэтээр иргэд бухимдав. Баяр бү­рийг онцлог, үн­дэсний хоолтой болгох, үүгээрээ дамжуулан соёл, уламжлалаа за­лууст түгээх “гэгээн” зо­рил­готой уриалга байсан ч хэн, хэзээ, хэрхэн илэрхийлэхээс эх­лээд байгаа оносонгүй. Үүний оронд Үндсэн хууль­тай болсны ач холбогдлыг со­нирхолтой аргаар хүүхэд, залууст таниулах талаар ярь­сан бол илүү даацтай сонсогдох бай­лаа.
2024-11-25

Үргэлж олонхын зөв, цөөнхийн буруу байдаггүй

Парламентыг 126 гишүүнтэй болгохын тулд УИХ-ын Тамгын газрынхан олон ч орноор явж, туршлага судалж байв. Гишүүний тоо 50-иар нэмэгдэх учраас суух танхим, ширээ, сандлаас эхлээд өөрчилсөн. Үүний дотор тоног төхөөрөмжтэй холбоотой шинэчлэл, өргөтгөл ч хийсэн нь мэдээж. Гэтэл шинэ УИХ-ын анхны намрын чуулган эхлээд сар гаруй болоход л санал хураах төхөөрөмж нь гацаж, “гажигтах” болов.
2024-11-20

 Буруу бүтэц зурсан алдааг дэд сайдаар нөхөх үү

Дэд сайдгүй ажиллах Ерөнхий сайдын санаачилга гурван сарын л хугацаатай байжээ. Уг нь хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа Л.Оюун-Эрдэнэ ийм албан тушаал хэрэггүй гэж мэдэгдэж, цомхон, чадварлаг төртэй ажиллах амлалт өгсөн юм.
2024-11-18

Засгийн газар огцрох уу

Засгийн газар байгуулагдсаны 100 хоног ирэх сарын сүүлчээр тохионо. Сайд нараа томилж, бүрэн бүрэлдэхүүнээ баталгаажуулснаас нь тооцвол энэ хугацаа хэдийн өнгөрчихсөн. Гэхдээ үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, ажлаа эхэлснээс хойш тэд 100 хоногоо тоолж буй аж. Үүнээс өмнө хамтарсан Засгийн газар олон нийтийн зүгээс эхний огцруулах, хариуцлага тооцуулах сануулгаа авч байна.
2024-11-08

Хуйвалдааны төсөв

УИХ-аар ирэх оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн усыг шахаж, үрэлгэн, оновчгүй зардлуудыг танах нь УИХ-ын ажил. Гэтэл тойргоос сонгогдсон гишүүд эсрэгээрээ зардал нэмэх санал гаргаж, дэмжигдээд явж байна. Тэд тус бүрдээ таван тэрбум төгрөг хуваарилуулахаар “ажиллаж” буй юм.
2024-11-04

Ач холбогдлоор биш, ашиг сонирхлоор эрэмбэлсэн төсөв

УИХ-ын чуулганаар улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд, суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байна гэсэн төслийг Засгийн газраас оруулж ирсэн юм.
2024-10-28

Шалгуурт тэнцэх гуравдагч хүчний нам байна уу

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дуусаж, олонх болсон намууд шат шатны Засаг дарга нараа томилж эхлэв. Уг сонгуульд 10 нам, хоёр эвсэл болон бие даагчдаас бүрдсэн 17 278 хүн 8031 мандатын төлөө нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар МАН 14, АН долоон аймагт олонх болсныг уншигчид мэдэж буй.
2024-10-25

Сүүдрийн Засгийн газар буюу сайн дурынхан

Нийслэлийн ИТХ-д МАН-ынхан нийт сонгогчийн 20 хувийн саналаар үнэмлэхүй олонх болсны дараа л улс төрийн бусад намынхан гэнэт сэржээ. Төлөөллийг бүрэн хангахгүйгээр, цөөнхийн саналаар олонх болох боломж бүрдүүлэхийн тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд 2020 онд Ардын намынхан өөрчлөлт оруулж, ирцийн 51 хувийн босгыг байхгүй болгосныг бусад нь сая нэг ойлгож буй бололтой юм.
2024-10-21