Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Мicrosoft” компани Орос, Иран, Сири, Кубын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөнийхөө төлөө 3 сая ам. долларын тогууль төлнө

“Мicrosoft”  компани Куба, Иран, Сири, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөнтэй холбоотой маргааны талаар  АНУ-ын Сангийн яам  тус компанитай тохиролцоонд хүрчээ. “Reuters” агентлаг  АНУ-ын Сангийн яамны мэдэгдлийг иш татан мэдээлснээр тус компани зөрчлийн заалт бүрт  1.3 мянган буюу  нийт гурван сая доллар төлөхөөр болов.
2023-04-07

Ял эдэлж байсан Холливудын одод

Дэлхий дээр хэн ч алдаагаас  ангид байдаггүй бөгөөд алдартнуудын дунд ч гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс  байдаг. Хэдий алдар нэртэй ч хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг тэдний түүх нотлох аж.
2023-04-06

Кеннедигийн удмын бас нэг хүн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүүгийн хүүхэд  Роберт Кеннеди 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх хүсэлтээ гаргажээ
2023-04-06

"Johnson & Johnson" компани хүүхдийн нунтаг цацлага болох бүтээгдэхүүнийг нь хавдар үүсгэдэг гэсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд 8.9 тэрбум доллар зарцуулахаар болжээ

Америкийн Johnson & Johnson (J&J) компани түгээмэл хэрэглэгддэг эрүүл ахуйн бүтээгдэхүүнээс үүдэлтэй нэхэмжлэлийг барагдуулахын тулд 8.9 тэрбум доллар гаргаж байгаагаа зарлав.  Учир нь тус компанийн Johnson’s baby хүүхдийн нунтаг цацлага  хорт хавдар үүсгэдэг гэж 30,000 гаруй хүн шүүхэд гомдол гаргажээ.
2023-04-06

Киев Польштай нэгдсэн улс байгуулах хувилбарыг хэлэлцэж байна

Владимир  Зеленскийн ажлын албаны шинжээчдийн хүрээлэлд  Польштой нэгдсэн улс байгуулах боломжийн талаар багагүй хугацаанд хэлэлцэж байгаа тухай Украины хэвлэлд бичжээ.
2023-04-06

Трампыг 34 зүйл ангиар буруутгаж, шүүхийн танхимд баривчилжээ

Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн  прокурорын газар  АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг  30 гаруй зүйл ангиар буруутгасан юм. Өчигдөр буюу мягмар гарагт энэхүү хэргийн шүүх хурал болжээ.
2023-04-05

Финляд улс НАТО-д элсснээр юу өөрчлөгдөх вэ

Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто Брюссель дэх НАТО-гийн төв байранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд албан ёсны баримт бичгийг  өргөн барьснаар  тус эвсэлд элсэх  явцыг дуусгажээ.
2023-04-05

ОХУ-д төрийн албаны хүмүүсийн гадаад паспортыг хурааж байна

Кремль төрийн салбарынхныг гадаадад зорчихыг хязгаарлах шийдвэр гаргаж, зарим өндөр албан тушаалтнуудыг  гадаад паспортаа хураалгахыг  шаардсан тухай  “The Financial Times” сонин мэдээлэв.
2023-04-04

“NASA” Сар луу нисэх баг бүрэлдэхүүнээ танилцууллаа

АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг 50 жил завсарласны дараа дахин  сар луу нислэг үйлдэх дөрвөн  нисэгчийг танилцуулав.
2023-04-04

Дэглэм, хүмүүс нь солигдвол Путинд хариуцлага хүлээлгэх боломж гарч мэднэ

Нидерландын Гааг хотод төвлөрдөг Олонулсын эрүүгийн шүүх Украин дахь нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-ндгаргав. Түүнийг эзлэгдсэн нутгаас украин хүүхдүүдийг хүчээр, хууль бусаар Орос руу аваачсан гэж буруутгаж буй аж. Энэ үйлдлийг нь цэргийн гэмт хэрэг гэж үзэж буй юм. Уг шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “түүхэн хариуцлага хүлээлгэж буй түүхэн шийдвэр” гэж нэрлэсэн байна. “Алан хядагч улсын дээд удирдлагын тушаалгүйгээр ийм гэмт үйлдлийг хэрэгжүүлэх боломжгүй. Хүүхдүүдийг гэр орноос нь холдуулж, эцэг, эхтэйгээ холбогдох боломж тэдэнд олгохгүй, Оросын нутаг дээр нуух нь Оросын төрийн бодлого, төрийн нь хорон санаа юм байна” гэж тэрбээр хэлжээ.
2023-04-03

Бразилд амьдаар нь оршуулсан эмэгтэйг аварчээ

Бразилийн Висконде-ду Рио Бранко хотын оршуулгын газарт амьдаар нь булсан 36 настай эмэгтэйг аварчээ
2023-03-31

Туркийн парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг баталлаа

Пүрэв гарагт Туркийн Үндэсний Их Хурал Финланд улсыг НАТО-д элсэх тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталжээ.
2023-03-31

Трампыг бизнесийн залилангийн 30 гаруй хэрэгт буруутгажээ

Ерөнхийлөгч асан Дональд Трамп бизнесийн луйврын 30 гаруй төрлийн хэргээр Манхэттэны тангарагтны шүүгчдийн дээд шүүхээр  орно
2023-03-31

"Путины төлөө ажиллах" буюу яагаад Оросын тусгай албад Украинд армийнхнаас илүү амжилттай ажилласан ч эзлэн авах төлөвлөгөө нурсан бэ

Украинд  цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Оросын  тагнуулын алба армийнхнаас хамаагүй илүү ахиц дэвшил гаргасан гэж Их Британийн Батлан ​​хамгаалах судалгааны төв /Royal United Services Institute/ мэдэгджээ. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын албаны ажилд үндсэн дутагдал  байгаа бөгөөд энэ нь Оросын Украйн руу довтлох төлөвлөгөө бүтэлгүйтэхэд ихээхэн нөлөөлсөн гэж Вант улсын судалгааны хүрээлэнгийн  шинжээчид үзэж байна. Эдгээр дутагдалтай талуудын нэг нь бүх зүйлийг  Оросын ерөнхийлөгчийн сэтгэлд нийцүүлэх гэсэн эрмэлзлэл  аж.
2023-03-30

АНУ-Мексикийн хил дээрх цагаачдын төвд гарсан түймрийн улмаас 35 хүн амьдаараа шатжээ

"Сьюдад-Хуарес дахь Цагаачлалын үндэсний хүрээлэнд гарсан гал түймрийн улмаас наад зах нь 39 цагаач нас барав. Үлдсэн нь утаанд угаартаж хордсон бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна"
2023-03-29

ЕХ 2035 он гэхэд CO2 ялгаруулдаг автомашиныг худалдаалахыг хориглох хуулийг батлав

Мягмар гарагт Европын холбооны эрчим хүчний сайд нар 2035 оноос  тус холбонд  CO2 /нүүрстөрөгчийн давхар исэл /ялгаруулдаг шинэ автомашиныг худалдаалахыг хориглосон хуулийг эцэслэн баталжээ. Энэ тухай Reuters агентлаг мэдээлэв.
2023-03-29

Лондонгийн цагдаагийн газарт нүүрлэсэн хүчин, аллага, авлигын талаар цочирдам тайлан нийтлэгджээ

Өнгөрсөн өдрүүдэд Их Британид Лондонгийн цагдаагийн газрын талаарх тайлан нийтлэгдэж тус байгууллагад итгэх итгэлийг бүр мөсөн баллав. 363 хуудастай энэхүү тайланд цагдаагийн байгууллага дахь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, ижил хүйстнүүдийн эсрэг үзэл,  билгийн хүчирхийлэл авлига хээл хахууль, газар авч байгааг нотлох баримтуудыг нарийвчлан тусгасан байна.
2023-03-28

Их Британийн хаан III Чарльзын Франц улсад хийх айлчлал албан ёсоор цуцлагдлаа.

Энэ долоо хоногт Их Британийн хаан III Чарльзын Франц улсад хийх айлчлал тус улсад өрнөөд байгаа эсэргүүцэл, ажил хаялтын улмаас албан ёсоор цуцлагдлаа.
2023-03-28