Манхэттений прокурорын газар АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг бизнесийн залилангийн 30 гаруй зүйл ангиар буруутгажээ. Энэ тухай эх сурвалжаас иш татан CNN мэдээллэв.
“Ерөнхийлөгч асан Дональд Трамп бизнесийн луйврын 30 гаруй төрлийн хэргээр Манхэттэны тангарагтны шүүгчдийн дээд шүүхээр орно” гэж мэдээнд бичжээ.
Өмнө нь Манхэттений прокурорын газар Трампын хуулчдын багтай холбогдож, улстөрчийг шүүх хуралдаанд оролцох тухай ярьсан бол өмгөөлөгч Сюзан Нечелес экс ерөнхийлөгчийг шүүх хуралд оролцоно гэдгийн баталжээ.
Трамп өөрөө тайлбар хийхдээ энэ бүгдийг улс төрийн хавчлага, түүнчлэн түүхэн дэх хамгийн өндөр түвшинд сонгуульд хөндлөнгөөс оролцсон явдал гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр АНУ-ыг “Гуравдагч ертөнцийн улс” гэж нэрлэв. Мөн тэрбээр Нью-Йоркт шударга шүүхээр шийдвэрлэнэ гэдэгт найдахгүй байгаагаа мэдэгдэв.
Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын дарга Кевин МакКарти Манхэттэний прокурор Алвин Брэггийг эрх мэдлээ урьд хожид байгаагүйгээр урвуулан ашиглаж байна хэмээн буруутгасан бол 2024 онд болох АНУ-ын Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд Трампын гол өрсөлдөгчдийн нэг Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис дээрх хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг харгалзан үзсний үүпнээс тус муж Трампыг шилжүүлэн өгөхөд тус дөхөм үзүүлэхгүй гэж мэдэгджээ.