АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүүгийн хүүхэд Роберт Кеннеди 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх хүсэлтээ гаргасан тухай CNN эх сурвалжийг дурдан мэдээлжээ.
Тус сувгийн мэдээлснээр Кеннеди нь өдгөө 69 настай бөгөөд байгаль орчны асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч гэнэ. Тэрбээр ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн төрсөн дүү Роберт Кеннедийгийн хүү гэдгээрээ төдийгүй мөн вакцин эсэргүүцэгч гэдгээрээ алдартай нэгэн.
Кеннеди Ардчилсан намаас бүртгэгдсэн хоёр дахь нэр дэвшигч юм. Одоогийн төрийн тэргүүн Жо Байден сонгуульд дахин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа ярьж байсан ч одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.