Бразилийн Висконде-ду Рио Бранко хотын оршуулгын газарт амьдаар нь булсан 36 настай эмэгтэйг аварчээ. Энэ тухай The Mirror мэдээлэв.
Гуравдугаар сарын 28-ны өглөө тус оршуулгын газрын ажилчид нэгэн бунхны хааныг тоосго, цементээр дүүргэж, чулуун хавтан дээр нь цусны толбо болсон байхыг анзаарчээ. Гэтэл булшин дотроос эмэгтэй хүний хашгирах чимээ сонсогдсон байна. Хүмүүс тэр даруй хууль хяналтын байгууллагад мэдэгджээ.
Хэргийн газар ирсэн цагдаа нар бунхны ханыг нурааж дотроос нь 30 орчим насны амьд мэнд эмэгтэйг гаргажээ. Эмэгтэй толгойдоо гэмтэл авч нилээдгүй цус алдсан байсан тул эмлэгт хүргэгдсэн байна.
Тэр эмэгтэйн хэлснээр хоёр үл таних баг зүүсэн этгээд түүнийг оршуулгын газар аваачин зодож, хүчээр булшны бунхан руу оруулаад, гарцыг нь тоосго цементээр бөглөжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр хохирогч бүсгүй хар тамхи борлуулдаг байсан бөгөөд хэсэг бараагаа алдаад гэмт хэрэгтнүүдийн золиос болжээ.
Гэмт этгээдүүдийг хэн болохыг тогтоосон байна.