Өнгөрсөн өдрүүдэд Их Британид Лондонгийн цагдаагийн газрын талаарх тайлан нийтлэгдэж тус байгууллагад итгэх итгэлийг бүр мөсөн баллав. 363 хуудастай энэхүү тайланд цагдаагийн байгууллага дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, ижил хүйстнүүдийн эсрэг үзэл, билгийн хүчирхийлэл авлига хээл хахууль, газар авч байгааг нотлох баримтуудыг нарийвчлан тусгасан байна.
2021 онд Лондон хотын цагдаагийн газрын нэгэн алба хаагч цуврал хүчирхийлэгч байсан нь илэрсний дараа тус байгууллагын экс даргын тушаалаар тайланг бэлтгэж эхэлжээ.
Лондонгийн цагдаагийн Ерөнхий газар 28 жил алба хаасан этгээд хэдэн арван хүчингийн хэрэг үүлдсэн нь тогтоогдон, шүүхээс зохих ялаа авсан юм. Тэрбээр хохирогчдыг цагдаагийн үнэмлэхээрээ айлган сүрдүүлж, хулгайлан пинд түгжиж, элдвээр доромжлон хүчирхийлдэг байжээ. Энэ эрийн талаар 2021 онд нэгэн хохирогч эмэгтэй мэдээлсний дараа л гэмт этгээд ил болсон байна.
Хоёр жилийн дараа дээрх баримт бичиг олон арван жилийн турш цагдаагийн газар бугласан хэрэг зөрчлийг илрүүлжээ. Хууль сахиулагчид дээр доор гэлтгүй эмэгтэйчүүд, үндэсний цөөнхийн төлөөллийг өөрийн эгнээнд байгаа нэгнийгээ ч гэсэн доромжлохоос буцахгүй, үүнийгээ нийтээрээ халхлан нуудаг аж. Лондончуудын ихэнх нь цагдаагийн байгууллагад итгэх итгэлээ алдан,тэднээс айдаг болсон байна.
Цагдаагийн эгнээнд өргөн тархсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай 1999 онд яригдаж эхэлсэн бөгөөд энэ үзэгдэл өнөөдрийг хүртэл оршин суугчдын ч хувьд, хамтран ажиллагсдын хувьд ч арилаагүй байна. Статистикийн мэдээгээр, үндэстний цөөнхийн цагдаа нарыг дээшээ албан тушаалд, цол зэрэгт бараг дэвшүүлдэггүй бөгөөд шийтгэх, доромжлогдох нь бараг илүү байдаг аж. Жишээлбэл, офицерууд зугаацахын тулд мусульман шашинтай хамтрагчдаа гахайн махаар дүүрэн гутал өмсгөх, эмэгтэй офицерууд нь янз бүрийн тэр дундаа бэлгийн дарамт шахалтад өртөх нь элбэг гэнэ.
Энэ бүх дутагдалд арга хэмжээ авах нь боломж багатай, учир нь офицерууд бие биеээ халхлан өөгшүүлдэг юм байна.
Түүнчлэн хариуцлагагүй, хайхрамжгүй байдал газар авчээ. Ээ дутагдлаас болж нотлох баримт үгүй болох, гээгдэх, гэмт этгээдийг алдар зэрэг явдал байнга гардаг гэж тайланд дурджээ.
Гэхдээ хамгийн гол асуудал бол хууль сариулах байгууллагын энэхүү хямралын цар хүрээг цагдаа нар өөрсдөө үгүйсгэж байгаа явдал юм. ЦЕГ –ын дарга Марк Роули хэдийгээр даргалж байгаа газарт нь дутагдал байгааг хүлээн зөвшөөрч, оршин суугчдаас уучлалт гуйж, шинэчлэлийг эхлүүлнэ гэж амлаж байгаа ч өргөн цар хүрээтэй өөрөөр хэлбэл “институц” болсон гэдэгтэй санал нийлээгүй байна.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Лондон хотын дарга Садик Хан нар тайлангийн дүгнэлттэй санал нэгдэж, шинэчлэлийг хяналтдаа авах бодолтой байна.
Харин Дотоод хэргийн сайд Суэлла Браверман уг асуудлыг арилгахад олон жил шаардагдана гэж онцолжээ.