Нидерландын Гааг хотод төвлөрдөг Олонулсын эрүүгийн шүүх Украин дахь нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-ндгаргав. Түүнийг эзлэгдсэн нутгаас украин хүүхдүүдийг хүчээр, хууль бусаар Орос руу аваачсан гэж буруутгаж буй аж. Энэ үйлдлийг нь цэргийн гэмт хэрэг гэж үзэж буй юм. Уг шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “түүхэн хариуцлага хүлээлгэж буй түүхэн шийдвэр” гэж нэрлэсэн байна. “Алан хядагч улсын дээд удирдлагын тушаалгүйгээр ийм гэмт үйлдлийг хэрэгжүүлэх боломжгүй. Хүүхдүүдийг гэр орноос нь холдуулж, эцэг, эхтэйгээ холбогдох боломж тэдэнд олгохгүй, Оросын нутаг дээр нуух нь Оросын төрийн бодлого, төрийн нь хорон санаа юм байна” гэж тэрбээр хэлжээ.
Орос улс Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй, түүний үндэслэл болдог Ромын дүрмийг нь батламжлаагүй, тиймээс хариуцлага хүлээхгүй хэмээн Гадаад хэргийн яамных нь төлөөлөгч Мария Захарова өгүүлсэн байна. Манай улс бусад нэлээд орны адилаар энэ шүүхийн шүүн таслах эрхийг хүлээн зөвшөөрдөггүй тул энэ мэт шийдвэр хууль, эрх зүйн үүднээс ОХУ-д ямарч хамааралгүй гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков ч мэдэгдэв. Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрсөн орнуудад очихоосоо Пути нэмээхгүй байгаа юу гэсэн асуултад Песков “Энэ талаар нэмж хэлэх зүйл байхгүй” гэж хариулжээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак дээрх шүүхийн шийдвэрийг “Ердөө эхлэл” гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Украины ерөнхий прокурор Андрей Костин“Одооноос эхлээд Оросын Ерөнхийлөгч олон улсын гэмт хэрэг үйлдсэн сэжигтний албан ёсны статустай болж байгаа учир Оросын хилийн гадна түүнийг баривчилж, шүүхэд шилжүүлэх ёстой болж байгаа юм. Дэлхийн улсуудын удирдагчид түүнтэй гар барьж, хэлэлцээрийн ширээний ард суухын өмнө хэдэнтээ тунгаан бодох болно” гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
ВВС-гийн Оросын мэдээллийн албаны сурвалжлагч Ольга Просвировагийн тайлбарласнаар бол Путинд хариуцлага хүлээлгэнэ гэдэг амархан хийчих ажил биш аж. Хоёр тал хоёул Олон улсын эрүүгийн шүүхийн оролцогч байгаа тохиолдолд гэмт хэргийг уг шүүх мөрдөх эрхтэй байдаг. Орос ч, Украинч түүнд оролцогч биш. Төрийн тэргүүн нар үндэсний шүүхүүдийн хувьд халдашгүй дархан эрхтэй байдаг болохоор Украинч Путинийг шүүж чадахгүй. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хэнч халдашгүй дархан эрхгүй аж. Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор асан Луис Морено Окампогийн үзэж буйгаар Путинд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний буруутайг нотлох ёстой. Гэтэл украин хүүхдүүдийг өөрийн нутаг дэвсгэрт аваачсанаа Орос нуухгүй байгаа төдийгүй энэ тухайгаа бахархалтай хэлж, хүүхдүүдийг “дахин хүмүүжүүлнэ” гэж буй. Украины тооцоолж буйгаар16 мянга гаруй хүүхдийг Орост аваачжээ.
Гаагийн шүүхийн онцлог нь эчнээ ял оноодоггүй, тиймээс Путин өөрийн биеэр энэ шүүх дээр очих ёстой. Харин ингэх боломж тийм ч их биш. Тэгэхдээ Путинийг шүүх бодит боломж хэзээ нэгэн цагт олдоно гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Олон түмэн мэдэх болсон ийм тохиолдлуудын нэг нь хоморголон алсан хэрэгт буруутгагдсан Суданы Ерөнхийлөгч Омараль-Баширын эсрэг үүсгэсэн хэрэг юм. Түүнийг баривчлах шийдвэрийг тус шүүх 10 жилийн өмнө гаргажээ. Омараль-Баширыг түлхэн унагааж, баривчилсны дараал Суданы Засгийн газар түүнийг шүүхэд өгөхийг сая зөвшөөрсөнч одоо болтол хэрэгжүүлээгүй байна. Аль-Баширодоо 78 настай. Орост одоогийн дэглэм хүчирхэг байгаа болохоор өндөр дээд албан тушаалтанд нь ял өгөх боломж олдоход эргэлзээтэй. Путин ойрын үед хилийнхээ дээсийг алхана гэдэгт Копенхагений их сургуулийн профессор Кевин Йон Хеллер эргэлзэж байгаааж. “Алхлаа гэхэд өөрийг нь бариад өгчихгүй улсад л очих магадлалтай. Хэрэв Путин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн оронд хөл тавибал баривчлаад, шүүхэд өгчих ёстой ч хэрэг дээрээ улс орнууд тэр болгон ингэж ханддаггүй аж. Тухайлбал, баривчлах зөвшөөрөл өгснөөс хойш Суданы Ерөнхийлөгч дээрх шүүхийн гишүүн орнуудад очиж байсанч нэг нь ч түүнийг баривчлаагүй. Тийм болохоор баривчлах зөвшөөрөл нь Путинийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх баталгаа биш. Эрх зүйн үүднээс бол уг нь ийм үүргийг гишүүн улс бүр хүлээдэг” гэж тэрбээр хэлсэн байна.
“Олон улсын эрүүгийн шүүхээс буруутгаж буй Төрийн зургаа дахь тэргүүн нь Путин юм байна. Энэ шүүх тэдний нэгэнднь ч ял оноогоогүй. Хоёрыг нь буруугүй гэж үзсэн, нэг нь ял оноохоос өмнө нас барсан, бас нэг нь шүүхийн шийдвэр хүлээж байна” гэж Оросын хүний эрх хамгаалагч Павел Чиков бичсэн байдаг. Шүүхийн шийдвэр хүлээж байгаа нь мөнөөх Суданы Ерөнхийлөгч асан. Олон улсын шүүхээр шүүлгэж, шоронд ял эдэлсэн Төрийн цорын ганц тэргүүн нь Либерийн Ерөнхийлөгч Чарльз Тейлораж. Цэргийн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнгэж үзэж түүнд 50 жил хорих ял өгсөн байдаг. Юг ославын Ерөнхийлөгч асан Слободан Милошевич шүүхийн шийдвэр гараагүй байхад 2006 онд Гаагийн шоронд нас баржээ.
Тэгэхээр Путиний хэргийг Гаагийн шүүхээр хэлэлцэх юм уу, үгүй юм уу? Онолын хувьд боломжтой, амьдралд хэрэгжүүлэх магадлал харин тун бага гэж хэлж болно. Түрүүн өгүүлснээр Ромын дүрмийг Орос ч, Украинч батламжлаагүй. Түүний шүүх эрхийг 2014 оноос Украин хүлээн зөвшөөрсөн болохоор эдний газар нутаг дээр Оросын цэргийн үйлдсэн гэмт хэргийг шүүж болох ч орос хүмүүсийг шүүж чадахгүй. НҮБ-ынтусгай тогтоол энэ саадыг гэтлэхэд тусалж болох ч Орос нь түүний байнгын гишүүн учраас төвөггүй хориг тавьчихна. Путин Гаагад шүүгдэгчийн сандалд суусан байлаач Ромын дүрмийг Орос батлаагүй тохиолдолд дайн өдөөсөн хэргээр түүнийг шүүх боломжгүй юм. Гаагийн олон улсын шүүх гэмт этгээдийг өөрийг нь байлцуулалгүйгээр түүний хэргийг авч хэлэлцдэггүй. Буруутныг албадан шүүхэд авчрах эрх уг шүүхэд байхгүй болохоор хэрэгтнүүд өөрийн улсдаа юм уу, найрамдалт орнууддаа хэдэн жилээрч нуугдаж чадна.
Мөнөөх аль-Башир огцроод ӨАБНУ-дхэсэг хугацаанд байсан. Гаагийн шүүхэд байгаа дарамт үзүүлэх ганц зэвсэг нь баривчлахыг зөвшөөрөх явдал. Энэ шүүхийн хуулийн хүчин чадал сул. АНУ түүний шүүн таслах эрхийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Афганистанд Америкийн армийн үйлдсэн цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгаж байсан тус шүүхийн прокурор, шүүгчдэд нь Дональд Трамп хориг тавьчихаж байв. Тэгсэн хэрнээ Путинийг Гаагийн шүүхээр шүүлгэхийг Вашингтон бусдаас илүү сонирхож, Америкийн одоогийн Ерөнхийлөгч Оросын удирдагчийг “цэргийн гэмт хэрэгтэн” гэж ил шулуун нэрлэж байна. Эцэст нь, Гаагийн шүүх нотлох баримтад маш өндөр шаардлага тавьдаг. Цэргийн гэмт хэрэгт, түүгээрч барахгүй хоморголон устгасан гэж юм уу, үндэс угсаагаар нь “цэвэрлэсэн” гэх хэрэгт Путин Гаагад байлаач буруутгахад маш төвөгтэй. Тэгэхээр Путинийг Гаагийн шүүхэд аваачихаас өмнө Орост дэглэм өөрчлөгдөж, уг дэглэм Путинийг баривчлаад Ромын дүрмийг яаравчлан батламжилж, Төрийн тэргүүн аснаа Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх л зам бий. Бас Украины дайнд бэлтгэж, дайныг эхлүүлсэн талаарх Кремлийн баримт бичгийг шинэ дэглэм Гаагийн шүүх рүү илгээх хэрэгтэй болно. Гэтэл Оросын шинэ дэглэм Путинд дайсагнасан хандлагатай байгаад түүнийг болон архивыг нь гартаа оруулж чадвал тэд өөрсдөө Путинээ шүүхийг хүсэх магадлал илүү байж мэднэ.
Энэ мэт хууль, эрх зүйн хийгээд улс төрийн нарийн төвөгтэй зүйл байгаагийн улмаас Олон улсын эрүүгийн шүүх биш, Нюрнбергийнх шиг юм уу, хуучин Югославын асуудлыг шийдсэн Гаагийн шүүх шиг онцгой шүүн таслах газар Путиний хэргийг шийдвэл зохино гэж зарим улстөрч үзэж байна. Дайныг сурталчлах, үндэстнийх нь шинж чанараас шалтгаалж хүмүүсийг устгах нь гэмт хэрэг болохыг Нюрнберг бидэнд ухааруулсан. Нацист Германдч еврейн эсрэг хандлагаараа гайхагдаж байсан “Der Stьrmer” сонины ерөнхий редактор Юлиус Штрейхерийг дүүжлэн хороох шийдвэрийг Нюрнбергийн шүүх гаргасан билээ. Одоо Руандагийн“Мянган толгодын радио”-г байгуулсан Фелисьен Кабугаг 1994 онд тутсиомгийнхныг хоморголон хядах үйлдлийг гол өдөөн турхирагчийнх нь хувьд Гаагад шүүж байна. Энэ шүүхэд олон улсын үлгэр жишээ эрх зүйг бий болгохоор дэлхийн шилдэг хуульчид ажилладаг юм. Малиулсын Тинбукту хотын түүхийн дурсгал болсон байрилгуудыг сүйтгэсэн “Аль-Кайда”-гийн алан хядагч Ахмадаль-Факиаль-Махдид 2016 онд Гаагийн шүүхээр ял оноосон. Одоо соёлын өвийг санаатайгаар устгаж буй хүмүүсийн хэргийг энэ жишгээр шийдвэрлэж болно. 2002 оноос Америкт цэргийн алба хаагчдыг хамгаалдаг хууль үйлчилж байна. Эл хууль тус улсын Ерөнхийлөгчийг цэргийнин тервенц хийх хүртэлх хамгийн өргөн бүрэн эрхтэй болгосон.
Путинийг баривчлахыг зөвшөөрсөн Гаагийн олон улсын шүүхийн шийдвэр одоогоор хууль, эрх зүйн шууд үр дагаваргүй ч дипломат үр нөлөө нь нэгэнт бий болсон гэж хэлж болно. АНУ болон Европоос тасарсан харилцаагаа нөхөхийг оролдож буй Оросыг Өрнөдийн биш улсуудтай ойртоход нь энэ шийдвэр саад болж байна. Түүнээс гадна энэ шийдвэр Оросын дээд зиндааныхныг Путинээс холдохыг, түүнийг тойрч нэгдэхийг биш, түүний эсрэг нэгдэхийг нэг ёсондоо “уриалж” байгаа юм. Путиний ойрын хүмүүсийн нэг хэсэг нь мөрдлөг мөшгөлтөөс өөрийгөө хамгаалах бол нөгөө хэсэг нь Путиний дараа баривчлах зөвшөөрөл хэнд ирэх бол гэж болгоомжлоход хүрч байна.
Олон улсын эрүүгийн шүүх ажиллагаагаа хамгийн дээрээс нь эхэлдэг юм. Баривчлах зөвшөөрөл нь хоригоос өөр. Тиймээс хориг тавиулаагүй Путин хоригт орсон өөрийн ойр тойрны хүмүүсээ ажиглаж байсан болодоо тэд түүнийг ажиглаж буй. Нэг үгээр хэлэхэд, Путин, түүний удирдлагад ажилладаг хүмүүс хоёр талд гарчихлаа. Олон жил Милошевичид ажилласантөрийн аппарат нь түүнийг “унамагц” нь баривчлаад Гаагад өгчихсөнийг эргэн санахад илүүдэхгүй. 2022 онд өөрийн аюулгүй байдлын үүднээс Индонез улсад болсон “Их-20”-ийн уулзалтад Путиночоогүй. Уг нь түүнийг хүлээж авахад бэлэн байсан юм. Түүгээрч барахгүй эх орон дотроо зорчихдоо аль болох нисэх онгоц хөлөглөхгүй, тусгай галт тэрэг хэрэглэхийг хичээх болсон гэсэн
Бэлтгэсэн: Р.Жаргалант