АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг 50 жил завсарласны дараа дахин сар луу нислэг үйлдэх дөрвөн нисэгчийг танилцуулав.
Нисэх багийн бүрэлдэхүүнд АНУ-ын сансрын нисгэгч Кристина Кох, Виктор Гловер, Рид Уайзман, Канадын сансрын нисгэгч Жереми Хансен нар багтжээ.
Кристина Кох нь сарны аялалд оролцох анхны эмэгтэй нисгэгч болох бол Виктор Гловер бол анхны Африк гаралтай америк хүнээр тодорчээ.
Үүгээрээ NASA Америкийн нийгмийн янз бүрийн давхарга үндэстэн угсаатны төлөөллий сансарт авчрах амлалтаа биелүүлж байна. Өмнө нь Сар луу нисэх багийн бүрэлдэхүүнд зөвхөн цагаан арьст эрчүүд л багталн байжээ.
Нислэгийг 2024 оны сүүл эсвэл 2025 оны эхээр хийхээр төлөвлөж байна.
Нислэгийн хөтөлбөрийн дагуу Саран дээр газардахгүй ч тэдний гүйцэтгэх даалгавар дараагийн баг бүрэлдэхүүнийг Саран дээр буулгах нөхцөл бололцоог бүрдүүлэх ажээ.
Сансрын нисгэгчид одооноос эрчимтэй бэлтгэл хийж эхлэх юм байна.