Мягмар гарагт Европын холбооны эрчим хүчний сайд нар 2035 оноос тус холбонд CO2 /нүүрстөрөгчийн давхар исэл /ялгаруулдаг шинэ автомашиныг худалдаалахыг хориглосон хуулийг эцэслэн баталжээ. Энэ тухай Reuters агентлаг мэдээлэв.
Хуулийн дагуу 2030 он гэхэд автомашин үйлдвэрлэгчид суудлын автомашины шинэ загвараас ялгарах хорт утааг 55%, арилжааны хөнгөн автомашиных 50% бууруулах ёстой. Мөн 2025-2029 онд утаа багатай автомашины нийт борлуулалтад эзлэх хувийг суудлын автомашинд 25%, хөнгөн тээврийн хэрэгслийнх 17% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 2035 он гэхэд шинэ автомашины нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах зорилтыг 100% болгох ёстой.
Ийнхүү 2035 он гэхэд Европын автомашин үйлдвэрлэгчид уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй (ICE) автомашины үйлдвэрлэлээ бүрмөсөн зогсоох ёстой болов.
ICE автомашины хориг нь 2050 он гэхэд цаг уурын нөлөөлөлгүй эдийн засагтай болох Европын комиссын төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Өмнө нь эл хуулийн эсрэг Европын хэд хэдэн орон эсрэг байх суурьтай байсан. гадна автомашин үйлдвэрлэгчид ч эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” болон Италийн “Ferrari” компаниуд цахилгаан автомашинуудад зориулсан цэнэг хураагуурыг тээврийн хэрэгслүүдийнх нь хувьд хэт хүнддэнэ хэмээн мэдэгдэж байжээ. Харин “Volkswagen”, “Mercedes-Benz”, “Ford” зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчдийн хувьд цахилгаан тээврийн хэрэгслүүдэд хэдийнээ найдлага тавиад байгаа аж.
Америкийн Consumer Reports сэтгүүл гурван настай машинуудын дунд хамгийн найдвартай ашигласан кроссоверуудын жагсаалтыг нийтэлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Энэ насны ангилалд хамгийн найдвартай нь Ford Edge, Honda Passport, Hyundai Santa Fe, Honda Pilot болон Acura MDX, Kia Telluride, Mazda CX-9, Toyota Highlander зэрэг оржээ.