Эрдэмтэд муммигийн ачаар эртний үеийн цаг уурыг сэргээсэн тухай “Олон улсын ойн соёлын сэтгүүл” /International Journal of Wood Culture / бичжээ
Мэргэжилтнүүд Ромын эрин үед нас барагсадад занданшуулахаас нь өмнө биед нь наадаг байсан модон самбаруудад дүн шинжилгээ хийжээ. Эдгээр архиелогийн олдворууд нь маш их мэдээлэл агуулдаг аж. Юуны өмнө эрдэмтэдийн анхаарлыг модон дээрх цагиргуудад татсан байна. Цагираг тус бүр нь нэг жилийг илэрхийлдэг бөгөөд хэлбэр дүрсээр нь цаг агаарыг дүгнэж болох гэнэ. Жишээлбэл, нарийн цагиргууд гантай цаг үеийг илтгэдэг аж.
Хэдхэн ширхэг модон самбараар эртний үеийн цаг уурын тухай ойлголттой болно гэдэг боломжгүй ч муми дээр хангалттай олон самбар хадгалагджээ.
Археологич Франсуа Блонделын хэлснээр “Энэхүү модон самбарууд нь дэлхийн музейнүүдэд мянга мянгаараа байдаг бөгөөд маш олон төрлийн модоор хийгдсэн байдаг".
Судалгаанд 300 самбарыг авч үзэхэд цагирагуудын дараалал яг тохирчээ. Ийнхүү эрдэмтэд Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, орчин үеийн Ливаны нутаг дэвсгэр, Грекийн арлууд, Нил мөрний аманд ямар уур амьсгалтай байсан тухай анхны ойлголттой болсон байна. Учир нь шинжилгээнд хамрагдсан самбаруудыг тэнд ургасан модоор хийсэн аж.
Гэхдээ эдгээр модон самбараар янз бурийн цаг уурын байдлын огноог тодорхойлоогүй гэнэ. Үүний тулд эрдэмтэд илүү нарийн тухайлбал радиокарбон гэж нэрлэгддэг тогтворгүй, цацраг идэвхт нүүрстөрөгч С14 изотопын шинжилгээ хийх шаардлагатай юм байна.