Владимир Зеленскийн ажлын албаны шинжээчдийн хүрээлэлд Польштой нэгдсэн улс байгуулах боломжийн талаар багагүй хугацаанд хэлэлцэж байгаа тухай Украины хэвлэлд бичжээ.
"Энэ санаа одоогоор нэгэн сонирхолтой зүйл гэдэг утгаар харж байгаа хэдий ч Украиныг НАТО-д элсэхийг татгалзвал аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэх стратегийн чухал асуултад хариулах хувилбаруудын нэг байж болно" гэж шинжээчийн хэлснийг хэвлэлд дурджээ.
Лхагва гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленский Варшавт айлчлах үеэрээ Украин, Польшийн хооронд ирээдүйд улс төр, эдийн засгийн хил байхгүй болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.