Кремль төрийн салбарынхныг гадаадад зорчихыг хязгаарлах шийдвэр гаргаж, зарим өндөр албан тушаалтнуудыг гадаад паспортаа хураалгахыг шаардсан тухай “The Financial Times” сонин мэдээлэв.
Эх сурвалжын мэдээлж буйгаар “эмзэг салбар” буюу тусгай албад, төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын удирдлагуудын паспортыг ч хурааснаар тэднийг зугтахаас мөн мэдээлэл алдахаас урьдчилан сэргийлж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Орос улс "эмзэг" салбарт ажилладаг хүмүүст тавих хязгаарлалтыг чангатгажээ. Песковын хэлснээр, ингэхэд үүнээс ч илүү хатуу дүрэм байдаг гэнэ.