Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Оросын тагнуулын алба армийнхнаас хамаагүй илүү ахиц дэвшил гаргасан гэж Их Британийн Батлан хамгаалах судалгааны төв /Royal United Services Institute/ мэдэгджээ. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын албаны ажилд үндсэн дутагдал байгаа бөгөөд энэ нь Оросын Украйн руу довтлох төлөвлөгөө бүтэлгүйтэхэд ихээхэн нөлөөлсөн гэж Вант улсын судалгааны хүрээлэнгийн шинжээчид үзэж байна. Эдгээр дутагдалтай талуудын нэг нь бүх зүйлийг Оросын ерөнхийлөгчийн сэтгэлд нийцүүлэх гэсэн эрмэлзлэл аж.
RUSI-ийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн "Орос-Украины дайны үеийн Оросын уламжлалт бус ажиллагаанаас авах урьдчилсан сургамж, 2022 оны 2-р сараас 2023 оны 2-р сар" гэсэн тайланд Аюулгүй байдлын алба болон бусад тусгай албад нарийн төлөвлөлтийн ачаар эзлэгдсэн нутаг дэвсгэрт хурдан шуурхай ажиллаж зохих дэглэмийг зохион байгуулахад мэдэгдэхүйц амжилтанд хүрчээ.
Москва цэргийн ажиллагаагаа төлөвлөхдөө Украин дахь Оросын тагнуулын өргөн сүлжээнд найдаж байсныг тайланд тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн сургаалыг голчлон дагаж мөрддөг Оросын тусгай албаны бүтэц нь Оросын армид дайны өмнөх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болсон хэд хэдэн ноцтой дутагдалтай юм.
Уг тайланг Украины тагнуулын байгууллага, аюулгүй байдлын алба, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн олон тооны ярилцлагын үндсэн дээр бэлтгэсэн байна. Зохиогчид ярилцлагыг Украины мөргөлдөөн эхлэхээс ч өмнө мөн дараа нь ч хийжээ.
Судлаачид мөн Украины байлдааны талбарт олзлогдсон эсвэл Оросын тагнуулын алба болон тэдний түншүүдээс мөн өөр эх сурвалжаас авсан материалуудыг ашигласан байна.
Тайлагнах соёл ба Путины төлөө ажил
Суурь түвшинд Оросын тагнуулын албад өөрсдийн хүчин чармайлтаа эрүүлээр үнэлж чаддаггүй, ядаж түүнийгээ үнэн зөвөөр мэдээлэх, шударга байж чаддаггүй гэж тайланд дурджээ.
Төлөвлөгөөний хэрэгжих боломжийг бодитоор үнэлэхгүйгээр үр дүнд хүрэх үүрэг тагнуулын байгууллагуудад даалгадаг бөгөөд үүнээс болж офицерууд нь хэтэрхий дэврүүн байж үр шимийг хүртдэг болсноор тодорхой тайлагнах “соёлыг” бий болгожээ. Тиймээс ч эрх баригчдын өмнө амжилтаа дөвийлгөж, сул талаа нуух асуудал байгаа бололтой.
Оросын тусггай албаны бас нэг сул тал бол загварчлах явдал. ОХУ-ын систем нь ажиллагаа бүрт хувь хүний хандлагыг дэмждэггүй юм шиг санагддаг. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр нөхцөл байдал төлөвлөгөөний дагуу хэрэгжихгүй байгаа нөхцөлд тусгай албад Зөвлөлтийн үеийн батлагдсан арга барил
руу буцаж байна. Эдгээр аргууд нь ажиллагаанд оролцож буй бүх хүчнүүдэд хурдан тархдаг бөгөөд энэ нь тэдгээрийг хурдан илрүүлж, эсрэг арга хэмжээ авах боломжийг олгодог.
Тагнуулын байгууллагууд Ерөнхийлөгч Владимир Путины санаа зорилгын талаарх ойлголтын дагуу үйл ажиллагаагаа төлөвлөхийг дэмждэг бөгөөд аль нь түүний хүсэлд илүү нийцэх нь нөөцийн хуваарилалтыг тодорхойлдог. Энэхүү дотоод өрсөлдөөн нь Путинд албадын дарга, албан тушаалтнуудыг шагнаж, шийтгэх боломжийг олгодог. Ингэхдээ тэдгээр албан тушаалтнуудын хэн ч өөрсдийгөө бүрэн аюулгүй байдалд байгаа гэж боддоогүй.
Судлаачдын үзэж байгаагаар энэхүү динамикийг Их Британийн түүхч, фашизмыг судлаач Иан Кершоу өөрийн номондоо фашист Германы төрийн хүсэл эрмэлзлийг "Фюрерийн төлөө ажиллах" (Фюрерийн төлөө ажиллах) гэж дүрсэлсэн байдаг. Энэ нь төрийн тэргүүн зорилт дэвшүүлж, төрийн байгууллагууд боломжоо харгалзахгүйгээр түүнд хүрэхийг эрэлхийлэхийг хэлж байгаа аж.
Энэ нь мөн судлагаа шинжилгээний найдвартай байдлыг гажуудуулдаг. Тодруулбал өөрийн хэтийн төлөвийг хэтрүүлж, бүтэлгүйтэл нь дайсны хүчин чармайлтын цар хүрээтэй холбодог.
Дүгнэж хэлэхэд, Оросын тусгай алба Украинд бүтэлгүйтсэн ч энэ нь тэднийг ирээдүйд өөрсдийн засаглалаа албадан явуулах ажиллагааг чухалчлахад саад болохгүй" гэж тайланд онцлон тэмдэглэжээ.
Тусгай ажиллагаа хэрхэн бэлтгэгдсэн бэ
Үйл ажиллагааны гол механизмын хувьд Оросын арми Украины дотоод тогтворгүй байдал, зохион байгуулалтгүй байдалд тулгуурласан бөгөөд удирдлагын тогтолцоо, цэргийн командлал болон хяналтыг идэвхгүй болгож, төрийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг бууруулж, тус улсын тогтвортой байдлыг сулруулж, Украинд үзүүлэх бусад орнуудын тусламжийг багасгах ёстой байв.
Ийм нөхцөлд Москва ноцтой эсэргүүцэлтэй тулгарана гэж тооцоолоогүй бөгөөд энэ нь ажиллагааны эхний үе шатан дахь тээвэрлэлтийн доголдлоос л харагдаг гэж судлаачид үзэж байна. Цөөн тооны төлөвлөгчдийн бүлэг 2014 оны Крымийн ажиллагааны амжилтыг давтна гэж найдаж байсан.
Судлаачдын үзэж байгаагаар 2021 оны долдугаар сард Украиныг эзлэн авах төлөвлөгөөг бэлтгэх үүрэг даалгаврыг Оросын Аюулгүй байдлын албаэд ноогдсон бололтой . Тус албаны тагнуулын өргөн сүлжээг бэлтгэх шаардлагатай байсан тул 2021 оны намар Украин дахь Оросын тагнуулууд Турк, Кипр, Египетийн амралтын газруудад богино хугацаанд амралтаараа явж, ажил олгогч нартайгаа уулзсан.
Оросын тагнуулын байгууллага тусгай ажиллагаанд өөрсдийн туршуулуудыг явуулахаас илүү тус газар нутаг дээрх тагнуулын сүлжээг ашиглан шинэ туршуулуудыг элсүүлэх арга барилд судлаачид анхаарлаа хандуулжээ.
“Хэрэв эдгээр хүмүүс чиглэсэн улсад улс төр, эдийн засагийн тоорхой албан тушаал эзэлдэг бол тэднийг Оросын тагнуулчаар бус, харин Оросын ашиг сонирхлыг санамсаргүйгээр сурталчилж эхэлдэг өөрсдийн хувийн үйлчлүүлэгч болгон элсүүлдэг" гэж тайланд тэмдэглэжээ. Энэ бол хуурамч далбаан дор элсүүлэх хэлбэрүүдийн нэг бөгөөд хэдий даалгаврыг Мосгвагаас өгсөн ч гэсэн туршуул өөрийн улсын нэг албан тушаалтны нэрийн өмнөөс даалгавар өгсөн гэж үздэг аж.
Украины хувьд энэ үүргийг олон арван жилийн турш Оросын тагнуулын албатай холбоотой байсан хэд хэдэн өндөр албан тушаалтан, улстөрчид гүйцэтгэж байсан гэж тайланд дурджээ.
Оросын тусгай албаны туршуулууд Украины дотоодод тогтворгүй байдал, тэр дундаа Украины тагнуулын байгууллага, хууль сахиулах байгууллага, төрийн бусад байгууллага, улс төрийн нам, олон нийтийн төдийгүй гэмт хэргийн сүлжэээг тогтворгүй болгохыг оролдсон.
Тэдгээрг туршуулууд бэлэн мөнгө шилжүүлэхээс авахуулаад нууц байрыг зохион байгуулах хүртэл янз бүрийн ажлыг шийдвэрлэх зориулалттай хувийн томоохон аппараттай байв. Эдгээр үндсэн тагнуулуудын дунд Орост талтай Украинчууд болон энгийн цалин авдаг гэмт хэргийн ертөнцийн төлөөлөгч туршуулууд ч байжээ.
Хэдийгээр энэ аппарат довтлон дайрах төлөвлөгөөнд том үүрэгтэй байгаагүй ч эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх оросуудын үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой болсон.
Үүнээс гадна Оросын үнэн алдартны сүм үзэл суртлын хувьд Оросын нөлөөнд автсан төлөөлөгчдийг тууштай дэмждэг цорын ганц байгууллага болохын ач холбогдлыг тайланд тэмдэглэжээ. Төр болон шашны байгууллагуудын хоорондын харилцаа нь нэлээд эмзэг асуудал тул довтолгооны дараа ч Украины эрх баригчид Оросын туслах аппаратын эдгээр хэсгүүдийн ажлыг шууд хязгаарлаж чадаагүй юм.
Оросын агентууд бас өргөн хэмжээний эсэргүүцлийг өдөөх ёстой байв. Түүгээр ч барахгүй энэ төлөвлөгөөнд зөвхөн өдөөн хатгалга төдийгүй Украины дээд удирдлагад нөлөөлж, НАТО-д элсэх замаасаа татгалзаж, түрэмгийллийн өмнөхөн төвийг сахисан байр суурь баримтлахыг хүчлэх оролдлого багтсан байна. Оросын тусгай албаны төлөвлөгөөний дагуу энэ нь 2014 оны Нэр төрийн хувьсгалтай адил олныг хамарсан эсэргүүцлийг өдөөж, аюулгүй байдлын хүчин, цэргийн командлалыг идэвхгүйжүүлэх замаар улс орныг тогтворгүй болгоход туслах ёстой байв.
Хэрэг дээрээ энэ бүх зүйл болоогүй юм
Төлөвлөлтийн алдаа
Оросын тагнуулын өндөр албан тушаалтнууд довтолгоог 2022 оны зун хүртэл хойшлуулахыг санал болгосон талаар тайланд тэмдэглэжээ. Тус албаны саналаар оны эхэнд хурдан ялалт байгуулахад шаардлагатай нөхцөл хараахан бүрдээгүй байв. Гэвч Кремль Украины улс төрийг ойлгож байна гэж үзсэн тул Москва дэвтолгоог эхлүүлэхээр шийджээ.
Магадгүй Кремлийн энэхүү үзлийг Москвад амьдардаг Украины өндөр албан тушаалтнууд бататгасан байх. Украины тусгай албаны мэдээлснээр, Батлан хамгаалахын сайд асан Павел Лебедев, Аюулгүйн албаны дарга асан Александр Якименко, Дотоод хэргийн сайд асан Виталий Захарченко болон экс- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Клюев зэрэг Януковичийн засаглалын үеийн төлөөлөгчид Оросын тусгай албадтай тогтмол хамтран ажилладаг аж.
Яаруу, гүйцэд бэлдэлгүй довтолсон явдал Оросын тагнуулууд нөлөөллөө хэт дөвийлгэсний нотолгоо бөгөөд тусгай албад нь ажиллагаа хэрхэн хэрэгжэхийг бодитоор үнэлэхийн оронд довтолгоог цаг тухайд нь эхлүүлэхэд дэмжихийг тушаасан гэж судлаачид үзжээ. Тайланд онцолсноор энэхүү дагаж мөрдөх “соёл” нь Украин руу довтлох анхны төлөвлөгөө бүтэлгүйтсэн шалгааны нэг аж.
Оросын тусгай албадын байгуулсан сүлжээнүүд нь бусад асуудлуудыг ч шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд урт хугацааны мөргөлдөөний нөхцөлд ажиллахад тохиромжгүй болсон байна. Түүгээр ч барахгүй энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нь энгийн украинчуудын төдийгүй Оросыг дэмжигч байгууллагуудын төлөөлөгчдийн Орост хандах хандлагыг ч өөрчилсөн.
Тэд юу хийж чадсан бэ: эзлэгдсэн газар нутгийн хяналт
Хэдий ч Украинд болсон үйл явдал огт өөр хувилбараар өрнөсөн ч Оросын төлөвлөгөөг тэр чигтээ алдаатай гэж үзэж болохгүй хэмээн судлаачид дүгнэжээ. Хяналтдаа авсан бүс нутагт оросууд хангалттай тооны дэмжигчдийн тусламжтайгаар хүн амыг удирдаж, сөрөг тагнуулын аппаратыг ажиллуулж чаддаг гэдгээ харуулсан.
Эзлэгдсэн бүс нутагт байгуулсан захиргаа, гарнизонуудад дайны өмнө Оросын тусгай албаныхан элсүүлсэн туршуулууд болох орон нутгийн хууль сахиулах ажилтнууд болон төрийн албан хаагчид тэдний үйл ажиллагаанд тусалсан. Дайны өмнөх зарим тооцоогоор эдгээр хүмүүс орон нутгийн эрх баригчдыг авч хаян, дараа нь засаглалыг оросуудад хүлээлгэн өгөх ёстой байв. Бодит байдал дээр маш цаан тооны туршуулыг элсүүлсэн аж.
Гэхдээ Оросын Аюулгүй байдлын албаны төлөвлөгөөнд хүн амын дийлэнх, тэр ч байтугай нэлээд хэсэг нь ч түрэмгийллийг хүлээн зөвшөөх шаарддаггүй байв. Чеченийн туршлага дээр үндэслэн төлөвлөлтийн явцад эзлэгдсэн дэглэмийг үр дүнтэй болгохын тулд хүн амын 8% нь сайн дураараа эсвэл дарамт шахалтаар хамтран ажиллах ёстой гэж үзсэн. Дашрамд дурдахад, Украины тагнуулын ажилтнууд оросуудын хяналтад байгаа бүс нутгуудын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа ерөнхийдөө Оросын Аюулгүй байдлын албаны дүгнэлт зөв байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Оросын уламжлалт бус дайны боломжийн бас нэг давуу тал бол эзлэгдсэн газар нутгийг дарах системчилсэн аргачлал юм гэж тайланд тэмдэглэжээ. Чеченийн туршлагаас харахад эсэргүүцлийг бүрэн дарахын тулд нэгээс ч илүү үе шаардагддаг гэсэн ч энэ нь эсэргүүцлийн үйл ажиллагаа Оросын байр суурийг ноцтой заналхийлж байна гэсэн үг биш юм.
Оросын армийн хяналтад байдаг хотуудын шинэ засаг захиргаа дэлгүүр, хоол хүнс түгээх, үйлчилгээнд хяналт тавьдаг. Эдгээр үйлчилгээнд нэвтрэх нь сөрөг хүчнийг дарах төдийгүй хамтын ажиллагааг дэмжих бас нэг албадлагын хөшүүрэг юм.
Тайланд мөн Оросын тусгай албадын дижитал технологи ашиглах амжилтыг тэмдэглэжээ. Энэхүү технологийн тусламжтайгаар эзлэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчидын хаана амьдарч, ажиллаж байгаа, Украины хүчний байгууллагатай холбоотой эсэх, хамаатан садан нь хаан ажиллаж амьдардаг зэрэг томоохон мэдээллийн санг бий болгосон. Оросын тусгай албаныхан Украйны эрх баригчдыг дэмжигчдийг аль болох устгах, эсвэл шүүхээр шүүж үзүүлэн хийхийн тулд баривчлах урт жагсаалтыг гаргажээ.
Системийн дутагдал
Дайны уламжлалт бус аргуудад хандах Оросын хандлага нь хэдий давуу талтай ч илэрхий системийн дутагдал ажиглагддаг гэж судлаачид тэмдэглэжээ.
Ялангуяа өөрсдийн сүлжээг удирддаг цөөн тооны элит тагнуулуудад найдах хандлага нь эдгээр туршуулуудыг устгаснаар Оросын тагнуулын чадавхад харьцагүй их нөлөө үзүүлж байна гэсэн үг.
Фронтын урд шугамын тагнуул, зорилтот чиглэлийн мэдээлэл цуглуулах чадвар сайтай ч тагнуулын мэдээллийг боловсруулах нарийн схем нь тэдний харагдах байдал болон тодорхойлсон бай руу цохилт өгөх хооронд томоохон саадыг үүсгэдэг.
Үүнээс гадна оносон байнуудын зарим нь олон жилийн өмнөх цэргийн хуучин обьектууд байсан бөгөөд үүнийг тагнуулын ажилтнууд холбогдох мэдээлэл байхгүй байсан ч бай бий болгох гэсэн хүсэл эрмэлзэл гэж тайлбарлаж болно хэмээн судлаачид үзжээ.