Дэлхий дээр хэн ч алдаагаас ангид байдаггүй бөгөөд алдартнуудын дунд ч гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс байдаг. Хэдий алдар нэртэй ч хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг тэдний түүх нотлох аж.
Уэсли Снайпс
Цус сорогчийн тухай “Блэйд” гурамсан киногоороо дэлхий дахинд алдар нэр нь түгсэн жүжигчин маань татвараас зайлсхийсэн хэргээр шоронд хоригдох ял авчээ. 1991-2001 оны хооронд Снайпс нэг ч удаа татварын тайлан гаргаж агаагүй байна. Үүнээс болж улсын төсөв 15 сая гаруй ам.долларын алдагдал амсжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу жүжигчин Пенсильвани мужийн Сьюнс Ран хотын шоронд гурван жил хоригдох ял авсан аж. Снайпс хэдийнээ ялаа эдлээд одоо эрх чөлөөтэй болоод удаж байгаа ч эл алдаанаасаа болж тэрээр жүжигчний карьераа үргэлжлүүлж чадаагүй юм.
Линдсей Лохан
Архи, хар тамхинд донтсон гэдгээрээ алдартай Линдсей Лохан анх 2007 онд хуулийнханд баригдаж байжээ. Дараа нь шүүх түүнийг кокаин хадгалсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр нэг өдрийн хорих ялаар шийтгэсэн байна. Хэрэг дээрээ жүжигчин бүсгүй торны цаана нэг цаг гаруй л болжээ. Гэмт хэргийн хүчирхийлэлийн бус шинж чанарыг харгалзан түүнийг хугацаанаас нь өмнө тавьж явуулжээ. 2010 онд байдал дахин давтагдахад Лохан бүтэн гурван сарын хорих ял авч, архины эмчигээнд явахыг хатуу зөвлөжээ.
Роберт Даунин
90-ээд оны эхээр карьераа амжилттай эхлүүлсний дараа бага Роберт Дауни дээдсийн амьдралд шумбан орсон. Оскарт нэр дэвшиж бусад хэд хэдэн нөлөө бүхий киноны шагналууд түүнд Холливудын бүх хаалгыг нээж өгсөн. Цаг хугацаа өнгөрөхөд бага Дауни мансууруулах бодист ноцтой донтсон байв. 1996 онд тэрээр хар тамхи хадгалсан хэргээр гурван жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Жүжигчнийг мөн архины албадан эмчилгээнд явуулсан байна. Тэнэсэн харгалзах хугацаа дууссахад Роберт түүний хэргийн авч хэлэлцэх комиссын хуралдаанд ирээгүй тул хоёр жилийн хорих ял авчээ.
Кифер Сазерленд
“Эмми”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналын эзэн Кифер Сазерланд 2007 онд согтуугаар машин жолоодож байгаад баригдсан. Энэ бол түүний хоёр дахь ноцтой замын хөдөлгөөний зөрчил байжээ. 2004 онд ижил төстэй хэрэг гаргасны учир түүнд тэнсэн харгалзах ял оноосон байж. Шүүхийн шийдвэрийн дагуу Сазерланд 48 хоног торны цаана байх ёстой байв. Энэ нь арванхоёрдугаар сард болсон тул жүжигчин Зул сарын баяр, Шинэ жил төдийгүй өөрийнхөө төрсөн өдрийг ч нарсанд тэмдэглэжээ.
Мишель Родригес
2007 оны сүүлээр "Форсаж" киноны од Мишель Родригес согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдаж, зургаан сарын хорих ял авчээ. Энэ үед жүжигчин бүсгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой олон гэмт хэрэгт аль хэдийн тэнсэн харгалзах хугацаатай байсан байна. Шүүхийн шийдвэрээр Родригесийг Лос Анжелесийн шоронд илгээсэн бөгөөд суллагдсаныхаа дараа архины нэг сарын албадаг эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.
Тим Аллен
Холливудад карьераа эхлүүлэхээс өмнө Тим Аллен хар тамхи зарсан хэргээр найман жилийн хорих ял авч байжээ. Тэр үед ирээдүйн жүжигчин дөнгөж коллежоо дөнгөж төгсөөд байв. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийн дунд орсон Аллен гүн хямралд орсон ч хэсэг хугацааны дараа шоронгийн ханан дотор ч гэсэн авьяас чадвараараа хүмүүсийг баясгаж чадна гэдгээ ойлгожээ. Тэр бүү хэл тэрээр орон нутгийн хоригдлуудад зориулж бүхэл бүтэн инээдмийн хөтөлбөр тоглож байжээ. Хоёр жил хоригдоод Аллен биеэ зөв авч явсныхаа төлөө суллагджээ.
Дени Трехо
Дэнни Трехо залуу халуун насандаа шоронгийн хаалга татсан байна. Нагац ахынхаа муу нөлөлд орсны улмаас 12 настайгаасаа хар тамхинд донтжээ. Нагац ахынхаа хамтаар Трехо олон тооны дээрэм танхайн хэрэгт холбогдож олон удаа шоронд суусан байна. Нийтдээ алдарт жүжигчин маань торны цаана 11 жил өнгөрүүлжээ. Шоронд хоригдож байх хугацаандаа Пенсильвани мужийн хөнгөн, дунд жинд боксын аварга болж байжээ.
Кристиан Слейтер
Кристин Слэйтерыг өмнө нь гэмт хэрэгтэн байсан гэдэгт одоо итгэхэд бэрх. Жүжигчин анх 1989 онд гудамжны утасны бүхээг мөргөж, цагдаа руу дайрч танхайраад баривчлагджээ. 1994 онд онгоцонд зэвсэг авч явахыг завдсан, 1997 онд зодоон хийсэн, хууль бус бодис хэрэглэсэн хэргээр баривчлагдсан байна. Ердөө нэг жилийн дараа Слэйтер дахин хэрэгтний суудалд суужээ. Гурван сарын хугацаагаар хоригдохоос гадна хар тамхинд донтох өвчнийг албадан эмчлүүлэхээр болсон байна. Архинаас ангид амьдрал эхэлснээр жүжигчин хэсэг хугацаанд нам гүмхэн амьдрачээ. Гэвч 2005 онд Слэйтер дахин баривчлагдсан байна. Энэ удаад тэрбээр гудамжинд нэгэн эмэгтэйг дарамталсан хэрэгт орооцолджээ. Нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, жүжигчнийг дор хаяж зургаан сарын турш асуудалд орохгүй байхыг зөвлөсөн байна.
Марк Уолберг
Марк Уолберг өсвөр насандаа хэд хэдэн ноцтой гэмт хэрэг үйлдсэн байдаг. 15 настайдаа хар арьстангуудыг дээрэлхсэн хэрэгт буруутгагдаж байсан бол нэг жилийн дараа эмийн сан руу дайран орж, хоёр вьетнам хүний биед халдаад дахин шоронд оржээ. Уолберг хоёр жилийн хорих ял авсан ч насанд хүрээгүй гэдгээрээ ердөө 45 хоног саатуулагдсан аж. Жүжигчин 21 настай байхдаа оюутны байрны өрөөнийхөө залуу руу дайрч, эрүүгий нь хугалсны дараа дахин цагдаагийн газарт баригдсан байна. Жилийн дараа түүнийг Мадоннагийн үдэшлэг дээр олныг хамарсан зодоонд оролцсон хэргээр баривчлагджээ.
Шон Пенн
Түрэмгий зан авиртай гэгддэг Шон Пенн янз бүрийн таагүй нөхцөл байдалд орж байсан. 1987 онд тэрээр зураг авалтын үеэр зургийг нь дарсан сэтгүүлч рүү дайрсан хэргээр хоёр сар шоронд хоригдож байжээ. Мөн дуучин Мадоннатай сууж байх үедээ гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон бөгөөд хэрэв эхнэр нь цагдаад өгсөн мэдүүлгээ буцаан аваагүй бас л ял авах байсан юм. Хүмүүсийн яриагаар бол жүжигчин эхнэрээ хэдэн цагийн турш дарамтлан доромжилж, амьтай голтой үлдээсэн гэдэг. Яагаад Мадонна мэдүүлгээ буцаасан нь одоогоор ч тодорхойгүй.