“Мicrosoft” компани Куба, Иран, Сири, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөнтэй холбоотой маргааны талаар АНУ-ын Сангийн яам тус компанитай тохиролцоонд хүрчээ. “Reuters” агентлаг АНУ-ын Сангийн яамны мэдэгдлийг иш татан мэдээлснээр тус компани зөрчлийн заалт бүрт 1.3 мянган буюу нийт гурван сая доллар төлөхөөр болов.
“Мicrosoft” компани “Кубын хөрөнгийн хяналтын журам”, “Ираны транзакц болон хориг арга хэмжээний журам”, “Сирийн хориг арга хэмжээний журам”, “Украин, ОХУ-ын хориг арга хэмжээний заалт”-ын үйлчилгээний экспорттой холбоотой эсвэл программ хангамжийг АНУ-аас бүх талын хориг арга хэмжээнд орсон эрх бүхий улс орнуудад илгээж 1339 ноцтой зөрчил гаргасан тул иргэний хариуцлагыг барагдуулахаар 2,980,265.86 доллар шилжүүлэхээр тохиролцлоо ”гэж зурваст дурджээ.
Тус компанийн торгуулийг төлөх шийдвэрт OFAC (АНУ-ын Гадаад хөрөнгийн хяналтын алба)-ын “Microsoft”-ын үйлдэл нь цадигаа алдсан биш мөн дутагдлаа сайн дураараа илчилсэн” гэсэн дүгнэлт нөлөөлсөн байгааг Сангийн яам онцолжээ.