Б.Алтангадас олимпын эрх олгох тэмцээнийг дэнслэх нь
Туркийн Истанбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийг ирэх сарын 9-12-нд зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эл тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэрийг зарлахад манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхдээ Киргизийн Бишкек хотод саяхан болж өндөрлөсөн Азийн АШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан шүүгчдийг ур чадвар, туршлагыг харгалзан үзжээ
2024-04-29
Дээд лигийн тоглолтын бөмбөгийг шинэчилжээ
Монголын хөл бөмбөгийн холбоо болон “Келме” брэндийн хамтын ажиллагааны хүрээнд дээд лигийн 19 дүгээр тойргоос эхлэн “Vortex 20S” загварын, олон улсын стандарт хангасан бөмбөгөөр тоглохоор боллоо. Эл бөмбөг нь “Vortex” загварын шинэчлэгдсэн хувилбар гэдгээрээ онцлогтой аж. 32 хээнээс бүрдсэн тул тоглолтын явцад эргэлтийг холоос илүү тод харуулдаг. Мөн цаг агаарын ямар ч нөхцөлд хэлбэр, хий, жингийн тэнцвэрээ хадгалдаг юм байна. Хөл бөмбөгийн мэргэжилтнүүд дээрх бөмбөгийг чанарын шаардлага хангасан, мэргэжлийн томоохон тоглолт болон тамирчид өндөр түвшний бэлтгэл хийхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ.
2024-04-26
Б.Отгон-Өлзий тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв
Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд “Хан Монгол” холбооны тамирчин Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д турк бай харвааны төрөлд аваргаар тодорч байв. Морьт харваа нь улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж буй. Монголд төдийгүй дэлхийд танигдсан, эр зориг, овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан өрсөлдөөн ихтэй спортын төрөлд багтдаг. Морин дээрээс давхил дунд харваж, бай онох нь монголчуудын эртний уламжлалт зан үйл гэдгийг манай тамирчид олон улсын тэмцээнүүдэд ур чадвараараа харуулсаар байна.
2024-04-26
Монголын хоёр баг “FIBA 3x3 Ulaanbaatar world tour”-т оролцох нь
Монголд болсон “FIBA 3x3 Ulaanbaatar super guest 2024” тэмцээнд ур чадвараа сорьсон багуудаас аваргын төлөө “Sansar”, “Zavkhan sainscore”-ынхон тоглосон. Онооны хол зөрүүгүй өрнөсөн ширүүхэн өрсөлдөөн “Zavkhan sainscore” багийнхны хожлоор өндөрлөлөө. Түрүүлсэн багийнхан 10, аман хүзүүдсэн нь таван мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна
2024-04-25
Аль нь алтан цом гардах бол
Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний алтан цомын төлөөх шигшээ найман багийн дөрөв дэх барилдаан Ховд, Баян-Өлгий аймгийн хооронд өрнөв. Улсын харцага Г.Алтангэрэлийн удирдлагад бэлтгэл базаасан Ховд аймгийнхан өрсөлдөгчөө 19:6-гаар илт давуу ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Тус багийнхнаас улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар тус бүр тав, улсын заан Б.Пүрэвсайхан дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлан гурав, аймгийн арслан У.Батцоож хоёр давжээ
2024-04-25
Д.Цолмон Тайландаас хүрэл медальтай ирнэ
Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон шийдвэрлэх тулаанд Хонконгийн тамирчныг 13:10-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Түүний амжилт Монголын пара туялзуур сэлмийн спорт түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн тивийн анхны медаль юм. Эл спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпийн наадамд улсаа төлөөлөн оролцож байв.
2024-04-25
Д.Батсүрэн их мастеруудыг хожиж түрүүлэв
Тэгвэл дөрөвдүгээр өрөгт Сербийн их мастер Лука Будисавлевичийг (2483), тавд Энэтхэгийн их мастер, одоо АНУ-ын өмнөөс тэмцээнд оролцдог Акшат Чандраг (2489), зургаад Нидерландын их мастер Лукас ван Форестыг (2512), долоод АНУ-ын их мастер Жозайя Стирманыг (2462), наймд Унгарын их мастер Гергели Канторыг (2527), есөд Туркийн тамирчин, дэлхийн хамгийн залуу их мастер Энди Вудвордыг (2515) хөлөг дээр буулган авчээ. Тус тэмцээний 2023 оны эхний улиралд манай шатарчин дэд байр эзэлж байв.
2024-04-25
Спортын 10 төрөлд аваргуудаа тодрууллаа
Монголын оюутны спортын VI наадам өнөөдөр өндөрлөнө. Энэ удаа 34 их, дээд сургуулийн 2400 гаруй тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Тус наадмын хагас шигшээ тэмцээн сагсан бөмбөгөөр эхэлж, волейболоор үргэлжлэн, спортын бусад төрөлд аварга баг, тамирчныг тодруулжээ. Волейболын төрөлд эрэгтэйчүүдийн багаас М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийнхан хүчтэй өрсөлдөгч болох МУИС-ийнхнаас илүүрхэж, тэргүүлсэн
2024-04-25
Монголын жүдочид тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртэв
Хонконгод болсон жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан оролцож, хоёр, гурав дахьөдрийн барилдаанаас медальхүртэн, амжилттай өндөрлүүлж байна. Эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга, ОУХМ Б.Ганхайчалтан медалийн төлөө Японы тамирчин Ямагүчи Кираритай, хүнд жин болох +78 кг-д зодоглосон А.Адъяасүрэн БНСУ-ын И Хён Житой хүчсорьж, мөнгөн медальзүүв
2024-04-24
“Хан жигүүртэн” клубийнхэн алтан цомын эзэн боллоо
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан залуучуудын лигийн АШТ өндөрлөлөө. Тус тэмцээнд 19 хүртэлх насныхны таван клубийн 90 тоглогч ур чадвараараа өрсөлдөж, аварга багийг тодруулав. Ана мана тоглосон олон өрсөлдөгчөөс энэ удаа Л.Банзрагч дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан “Хан жигүүртэн” клубийнхэн 21 оноогоор түрүүлж, алтан цомын эзэн болов
2024-04-24
Монголын хоккейчид С дивизионд өрсөлдөх нь
Кувейт улсад зохион байгуулсан шайбтай хоккейн Сбуюу IV дивизионы ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийнхан оролцож, мөсөн талбайд ур чадвараа харуулав. Тус тэмцээнд манайхан эхний тоглолтод Индонезийн шигшээг 9:3-оор хожсон. Дараагийнхад нь Кувейтийн багийг 5:2, Малайзын тоглогчдыг 14:2-оор ялснаар дэлхийн аваргаар тодорсон юм. Тэд ДАШТ-д цөөнгүй оролцсон ч энэ удаа тэргүүн байрт шалгарч, ирэх жил С дивизионд өрсөлдөхөөр болсон нь хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан бах дам амжилт байв. Монголын хоккейчид өмнө нь бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн түүхтэй.
2024-04-22
Жүдочид алт, хүрэл медаль зүүв
Хонконгод үргэлжилж буй жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан 36 орны 272 тамирчинтай хүч сорьж байна. Манай жүдочид эхний өдрийн барилдаанаас гурван алт, хоёр хүрэл медаль зүүв. Тухайлбал, Монголын тамирчдын медалийн салхийг эмэгтэйчүүдийн 48 кг-д “Сүлд” спорт хороо, “Имперо” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү хагаллаа. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Ли Хи Кёнгийг үндсэн цагт цэвэр ялж, шагналын тавцанд зогслоо. Түүний амжилтыг буухиалж, 52 кг-д залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам БНСУ-ын тамирчин Жун Е Эринийг хожиж, хүрэл медаль хүртсэн юм
2024-04-22
Гурван бөх Парисыг зорих эрх авлаа
Киргизийн Бишкек хотод энэ сарын 19-21-нд зохион байгуулсан, “Парис-2024” олимпын наадмын эрх олгох тэмцээнд Монголын шигшээ багийн 10 тамирчин зодоглолоо. Эрэгтэйчүүдээс 86 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ шийдвэрлэх барилдаанд өмнөд хөршийн Лин Зушентэй таарч, 1:1-ээр буулган авч, Парист хөл тавихаар боллоо. Тэгвэл 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл БНХАУ-ын бөх, тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт Дэн Живэйг 2:0-ээр хожиж, олимпын наадамд өрсөлдөх эрх өвөртлөв
2024-04-22