БНХАУ-д болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн гран при буюу “FIBA 3x3 Zhijiang challenger” тэмцээнд Монголоос “Улаанбаатар MMC энержи”, “Завхан сайнскор” багийнхан улсаа төлөөлж өрсөлдөв. Тус тэмцээнд оролцсон багуудаас “Улаанбаатар MMC энержи”-гийнхэн хэсгээ тэргүүлсэн юм. Тэд хасагдах шатанд эзэн орны “Wuxi” багийн тоглогчдыг хожиж, шилдэг дөрөвт шалгарсан юм. Тэгвэл “Завхан сайнскор”-ынхон хэсгийн сүүлийн тоглолтдоо уг тэмцээний чансааны дэдбайрт эрэмбэтэй Швейцарын шилдэг “Лозанна” багийнхныг буулгаж авчээ. Тэд хасагдах шатанд мөн өмнөд хөршийн “Bei¬jing”-гийн тамирчдыг илүүрхсэнээр шилдэг дөрөвт үлдсэн юм. Шилдэг дөрөвт манай хоёр баг учраа таарч, хожсон нь финалд үлдэх байв. Ингээд“Улаанбаатар MMC энержи”-гийнхэн “Завхан сайнскор”-ынхныг 22:12-оор ялж, финалд тоглохоор болсон. Тэргүүн байрын төлөөх тоглолтод“Улаанбаатар MMC энержи”-гийнхэн Швейцарын “Лозанна” багийг 22:13-аар хожиж аваргаар тодорлоо. “Завхан сайнскор”-ынхон дээрх тэмцээндIII байр эзэлжээ.