АНУ-ын Техас мужид зохион байгуулж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Отгондалай, Г.Оргилболд нар түрүүлснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний амжилтыг буухиалж залуучуудын ангиллын 59 кг-д Т.Одсүрэн 152.5 кг-ыг шахаж, аман хүзүүдсэнээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Мөн “Мастер-1” ангиллын 120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5, Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл “Мастер-2” ангиллын 105 кг-д Х.Баттөмөр 195 кг-ыг шахан дэд байрт шалгарсан байна. Түүний хувьд энэ удаагийн медаль зургаа дахь нь юм.