Испанийн нэрт теннисчин Р.Надаль “Ролан гаррос”-ын нэгдүгээр тойрогт ОХУ-ын А.Зверевт 3:6, 6:7, 3:6-гийн харьцаатай хожигдлоо. Тэрбээр тус тэмцээнд 14 удаа түрүүлж, 112 тоглолтод оролцоод байгаа юм. Сонирхолтой нь, тэрбээр “Ролан гаррос”-т өмнө нь гурван удаа буюу 2009 онд дөрөвдүгээр тойрогт, 2015 онд шөвгийн наймд, 2021 онд хагас шигшээд ялагдал хүлээж байв.
Түүнчлэн Р.Надаль “Ролан гаррос”-т анх удаа, “Их дуулга” тэмцээний эхний тойрогт гурав дахь удаагаа хожигдож байгаа нь энэ юм.