Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хоёр томоохон тэмцээн Монголд болох нь. Энэ удаа эмэгтэйчүүдийн дэлхийн гран прийг ирэх сарын 6-7-нд, харин “Их дуулга” тэмцээнийг 8-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. Сүхбаатарын талбайд өрнөх дээрх тэмцээний үеэр дэлхийн шилдгүүд цугларч, энэ спортын хөгжлийг авьяас, ур чадвараараа батлан харуулах юм. Дэлхийн гран при тэмцээнд чансааны 20 дугаар байрт эрэмбэлэгддэг Австри, 25-д бичигдсэн Украин, мөн Тайланд, Монгол Улс зэрэг найман орны шигшээ өрсөлдөнө. “Их дуулга”-д Сербийн ҮБ, АНУ-ын “Майами”, Нидерландын “Амстердам”, Швейцарын “Лозанна”, манайхаас “Улаанбаатар ММС энержи”, “Сансар”, “Завхан сайнскор” гээд 14 орны баг өрсөлдөнө. Тэмцээний үеэр сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан Монголын шигшээ багийнхны өмсгөлийн уралдаан зарлах аж.