Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

С.Жамбалжамц АНУ, Б.Тэгшбаяр Италид үйлдвэрлэсэн дугуйгаар уралдана

Монголын дугуйн спортын шигшээ багийнхнаас ОУХМ С.Жамбалжамц өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон “Ханжоу-2022” Азийн наадамд хүрэл медаль хүртсэнээр “Парис-2024” олимпын бөөн гараат уралдаанд оролцох эрх авсан билээ. Тэрбээр Узбекистан улсад энэ сарын 27-нд эхлэх “Тоur of Bostonlig” олон өдрийн тэмцээнд дугуйн тойрог замын (трак) залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаярын хамт оролцоно.
2024-05-24

Б.Гарьд Азийн аварга боллоо

Узбекистан улсад зохион байгуулсан, модон барилдааны өсвөр үе, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д зургаан орны 178 тамирчин 23 жинд өрсөлдлөө. Тивийн шилдгүүд зургаа дахь удаагаа хүч сорьсон тус тэмцээнд манайхаас хөвгүүдийн 60 кг-ын жинд С.Баянсан шагналын салхи хагалж мөнгө, 70 кг-д Б.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Тэдний амжилтыг буухиалж 80 кг-д Б.Гарьд Азийн аварга боллоо. Охидоос 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар III байрт шалгарч медалийн тавцанд зогссон. 
2024-05-24

Дэлхийн аварга Б.Баасанхүү эх орондоо ирлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -48 кг жингийн алтан медалийн эзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Баасанхүү өнөөдөр /2024.05.23/ эх орондоо ирлээ.
2024-05-23

Маргааш боксын төрөлд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэлнэ

Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-ны өдрүүдэд болж буй. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөж байна.
2024-05-23

Бүсийн аваргын төлөө өрсөлдөх багуудыг шинжье

Хоёр баг ердөө хоёр дахь удаагаа плей-оффт таарч тоглох гэж байна. Анх 2002 оны плей-оффт учраа таарахад улиралд 57 ялалт байгуулсан “Даллас” 3:0-ээр илүүрхэж байв. Сонирхолтой нь, үүнээс хоёр жилийн дараа “Миннесота” түүхэндээанх удаа бүсийн финалд шалгарсан юм.  Л.Дончич, Э.Эдвардс нарулирлын тоглолтод хоорондоо 10 удаа таарч тоглоод тус бүр таван ялалт байгуулсан. Харин энэулиралд хоёр багийн хожлын харьцааг 3-1-ээр “Миннесота” тэргүүлж байна. ГэхдээЛ.Дончич хоёр тоглолтод, К.Ирвинг гурван тоглолтод оролцоогүйг санах хэрэгтэй. 
2024-05-22

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Францыг зорих батламжаа авав

Вьетнам улсын Данан хотод болсон пара таеквондогийн насанд хүрэгчдийн ес дэх удаагийн Азийн АШТ-д дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлагад үндэсний шигшээбагийн дөрвөн тамирчин оролцлоо. Тэднээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд тив, дэлхийн тус бүр таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэалт, 58 кг-д ОУХМХ.Темирбек хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс 52 кг-д ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав түрүүлж, Азийн аваргаар тодров. “Парис-2024” паралимпийн эрхийн оноо олгосон тус тэмцээний үеэр Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Францыг зорих батламжаа авчээ.
2024-05-22

Улсын аваргаар тодорсон тамирчид тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөнө

Холимог тулааны өсвөр үе, насанд хүрэгчдийн тус бүр гурав дахь удаагийн УАШТ-д 20 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийн ангилалд багийн дүнгээр “Архангай ММА” клубийнхэн түрүүлж, шилдэг тамирчнаар “Десант бамбар”-ын тамирчин Б.Алтансүх, “Кинг панда”-гийн тулаанч А.Мөнгөнзул шалгарсан юм. Насанд хүрэгчдийн ангилалд багийн дүнгээр “Кинг панда”-гийнхан тэргүүн байр эзэлж, “Алтан шонхор” клубийнхнээс А.Адьяа, “One team”-аас Б.Алтанчимэг шилдгээр тодров. 
2024-05-21

Б.Баасанхүү дэлхийн аварга боллоо

НЭУ-ын Абу-Даби хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 104 орны 630 гаруй тамирчин хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ази тивийн аварга, Душанбегийн “Их дуулга” тэмцээний алтан медальт, ОУХМ Б.Баасанхүү шагналын салхи хагалж, алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр дэлхийн аваргаар шалгарсан Монголын зургаа дахь жүдоч болов. Абу-Дабигийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр тив, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа.
2024-05-21

Архангай аймгийн баг Алтан цомын төлөө өрсөлдөнө

Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Архангай- Өвөрхангай аймгууд барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авлаа.
2024-05-21

Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг буулгаж, ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа
2024-05-20

Хөл бөмбөгчид оюутны ДАШТ-д өрсөлдөхөөр бэлтгэл хийж байна

БНХАУ-ын Шанхайд ирэх сарын 10-16-нд оюутны ДАШТ болно. Тус тэмцээнд Монголын футзалын шигшээ багийнхан С хэсэгт Украин, Шинэ Зеланд, Хорватын хөл бөмбөгчидтэй тоглох нь. Манайхан хүчтэй багуудтай өрсөлдөхөөр учраа таарсан тул тэмцээн эхлэхээс өмнө дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нарын удирдлагад бэлтгэлээ базаахаар Казахстаны Астана хотод хөл тавьсан. Тэд тэнд шигшээ багийнхантай нь хамтарсан бэлтгэл хийж буй юм. Үүний зэрэгцээ энэ сарын 16-19-нд зохион байгуулсан “Елеу кап” тэмцээнд оролцлоо
2024-05-20

14 000 км замыг дугуйгаар туулж, мөрөөдлөө биелүүлсэн монгол залуу 

Улаанбаатараас Британийн Манчестер хот хүртэл 19 улсаар дамжин, 14 000 км замыг дугуйгаар туулсны эцэст шүтэн биширдэг багийнхантайгаа уулзаж, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн Б.Очирваань цахим орчинд шуугиан тариад байна. Тэрбээр Английн “Манчестер найтед” багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийгийн шүтэн бишрэгч. Б.Очирваань агийнхантайгаа уулзахаар өнгөрсөн оны тавдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайгаас дугуйтай хөдөлсөн юм. Тэрбээр яг жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, “Олд траффорд” цэнгэлдэх хүрээлэнд хамгийн хайртай тоглогч, урам зориг өгөгч Уэйн Рүүнитэй гар барин уулзав. Энэ үеэр Уэйн Рүүни “Багт илгээсэн захидлыг тань уншиж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж, биечлэн уулзаад “Сайн байлаа” гэж хэлэхийг хүссэн юм. Чи тун гайхамшигтай амжилт бүтээлээ. Чи өөрөөрөө, юу хийснээрээ бахархах ёстой. Энэ үйл явдал олон хүнд урам зориг, итгэл найдвар өгнө байх” гэжээ
2024-05-20

Олимпын эрхийг авч чадаагүй тул хариуцлага хүлээж, Г.Батцэнгэл ажлаасаа чөлөөлөгдөнө

“Парис 2024” олимпын 3х3 сагсанбөмбөгийн эрх олгох тэмцээн Унгар улсын Дебрецен хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй хоёр баг оролцсон ч харамсалтайгаар эрхээ авч чадалгүй, тэмцээнийг өндөрлөв. 
2024-05-20

Пара бочигийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Финландын Лахти хотод пара бочигийн “Парис-2024” зуны паралимпийн эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр өндөрлөх тус тэмцээнд Монголоос дасгалжуулагч С.Алтанхундага, Л.Очгэрэл нарын удирдлагад гурван тамирчин өрсөлдлөө. Тэднээс эрэгтэйчүүдийн С1 ангилалд Т.Мөнхдэмбэрэл шагналын салхи хагалж, мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтыг буухиалж, ВС2 ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ирмүүн хүрэл медаль зүүлээ. Манай улсад энэ спорт 2017 оноос хөгжсөн ч олон улсын тэмцээнээс өмнө нь нэг ч медаль хүртээгүй байсан юм
2024-05-17

Дартсын зуны фестиваль ирэх сард болно

Монголын сонгодог дартсын холбооноос ирэх сарын 6-9-нд  “Дартсын зуны фестиваль” цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
2024-05-17

М.Анхцэцэг гурав дахь олимпдоо өрсөлдөх нь

“Парис-2024” зуны олимпын 33 дахь наадмын хүндийг өргөлтийн таван жинд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван туйванч өрсөлдөнө. Жин тус бүрд 2022-2024 онд олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрх авах журамтай. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпод ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванчдаас Гавьяат тамирчин М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т жагссанаар Францыг зорих эрхийн болзлоо хангаж, гурав дахь олимпдоо өрсөлдөхөөр болов.
2024-05-17

П.Төрбат “Дэлхийн цом”-д тоос өргөх нь

Тамирчид “Redbull erzberg rodeo” нэрт хоёр гарааг Австри улсаас эхлүүлж, “X ross hard enduro rally” буюу гурав дахийг нь Сербид үргэлжлүүлнэ. Харин “Redbull romaniacs” буюу дөрөв дэх нь Румын, “Sea to sky” нэртэй тав дахь гараа нь Туркт болох нь. “Hixpania” буюу зургаа дахь гарааг нь Испанид өрнүүлэхээр болжээ. Тэгвэл Индонезэд болох “Hiu selatan” уралдаанд манай тамирчин урилгаар оролцох аж. Тэрбээр өмнө нь Туркт зохион байгуулсан “Sea to sky-2022” тэмцээнд 400 гаруй тамирчинтай өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртэж, Монголын мото спортынхон хэр авьяас, чансаатайг олон улсад харуулсан билээ.
2024-05-16

Дорнод аймгийн 1993 оны төгсөгчид спортын шилдгүүдээ шалгаруулав

Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийн спортын ээлжит их наадам энэ сарын 4-5-нд тус аймгийн төв буюу хуучнаар Чойбалсан хотод болж өндөрлөжээ. Тэмцээнд эл аймгийн төвийн болон сумуудын сургуулийн 12 багийн 140 гаруй тамирчин оролцсон бөгөөд волейбол, дартс, ширээний теннис, олс таталт, сагсан бөмбөгийн холын зайн шидэлт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. 
2024-05-16