Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн болж буй. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр Тайланд улсыг зорьсон.
Манай улс боксын төрөлд одоогоор олимпын ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд долоон тамирчинаа илгээж байсан бөгөөд түүнээс хойш манай улсын ширэн ширэн бээлийтнүүд олимпын 11 наадамд оролцож буй билээ.
Тэгвэл маргааш тэдний сүүлчийн тэмцээн эхлэх бөгөөд сугалаа нь гарчээ.
- 51кг Г.Ган-Эрдэнэ vs KSA 2024.04.25
- 57кг Х.Энх-Амар vs BOL 2024.04.24
- 63.5кг Э.Цэндбаатар vs VIE 2024.05.26
- 71кг О.Бямба-Эрдэнэ vs TKM 2024.05.26
- 80кг Г.Далай хийлсэн 2024.05.27
- 92кг Н.Отгонболд vs AFG. 2024.05.27
- Эм. 54кг М.Энхжаргал vs JPN 2024.05.28
- 57кг Т.Болортуул vs USA 2024.05.24
- 60кг М.Намуун vs IND 2024.05.27
- 66кг Г.Бадмаараг vs COL 05.24
- 75кг Э.Эрдэнэтуяа vs BAR 05.27-нд тус тус эхний тулаанаа хийнэ. Манайхны салхийг маргааш өдөр Х.Энх-Амар хагалах юм. Харин орой нь Т.Болортуул, Г.Бадмаараг нар рингэнд гарна.
Дашрамд сануулахад, Монголын боксын долоон тамирчин зуны олимпын наадмаас медаль хүртсэн ба анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбатхүрэл, “Барселона-1992” олимпоос гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” олимпоос гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэжбайв.