Хан-Уул дүүргийн III хорооны орон сууцын орцонд утаа гарч байна гэх дуудлага уржигдар 16.12 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход байрны B1 давхарт ил задгай хаясан хог шатаж, их хэмжээний утаатай байжээ. Алба хаагчид галыг 00.10 цагт унтрааж, утаажилтын бүсээс 28 том хүн, таван хүүхдийг гаргасан аж. Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, суваг шатсан дуудлага буурахгүй байгаа тул галын аюулгүй байдлыг хангахын онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
Энэ он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1262 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Хүйтний улирал эхэлж байгаа тул гэр хорооллын айл өрхүүдийн галлагаатай холбоотой ахуйн түймрийн дуудлага эрс нэмэгддэг. Тиймээс пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах, утаа мэдрэгчийг хэвийн ажиллаж буйг шалгаж, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ганцааранг нь үлдээхгүй байхыг сэрэмжлүүлэв.