2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан билээ. Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, хэм хэмжээг мөрдүүлж, хэвшүүлэх” талаар заасан байдаг. Үүний дагуу Боловсролын яамныхан мэдээ, мэдээллээ үндэсний буюу монгол бичгээр хослуулан түгээж эхэлсэн байна.
Ташрамд дуулгахад, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” арга хэмжээг Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдрөөс эхлэн энэ сарын 22 хүртэл зохион байгуулахаар болжээ.
Ч.БОЛОР