Зэрлэг ан амьтдыг хамгаалах зорилгоор хэд хэдэн байршилд хөв цөөрөм байгууллаа. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг сумд говийн бүсийн зэрлэг амьтдад зориулан хоёр хөв цөөрөм байгуулжээ. Уг ажлыг Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлсэн аж.
Мөн Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан дахин нэг хөв цөөрөм байгууллаа. Тэд Ховд аймгийн нутагт байрлах Улаан ам гэх газарт4х4 метрийн хэмжээтэйг байгуулсан аж. Уг бүсэд нь аргаль ихээр нутагладаг гэнэ. Тус байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт дээрх аймгийн нутагт орших Харнууд гэх газарт 2000 литрийн багтаамжтай хөв цөөрөм бий болгосон. Тухайн хэсэгт зэрлэг амьтан ундлах цэггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн шаардлагатай үед хөв цөөрмүүддээ ус хийж байх гэнэ.
А.ҮҮЛ