Төрийн өмчийн томоохон музейнүүд өчигдрөөс өвлийн цагийн хуваарьтаа шилжлээ. Тухайлбал, Монголын үндэсний музей, “Чингис хаан” музейнхэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдэгдэв. Монголын үндэсний музейнхэн өмнө нь өдөр бүр 09.00-21.00 цагт ажиллаж, есөн танхимаа болон тусгай үзэсгэлэнгүүдээолон нийтэд толилуулж байсан. Тэгвэл цагийн хуваариа өөрчилснөөр даваа гараг хаалттай байх нь. Бусад өдөр нь 09.00-18.00 цагт ажиллах юм байна. Тасалбараа 16.30 цаг хүртэл борлуулахаар төлөвлөжээ.
“Чингис хаан” үндэсний музей энэ өвлийн хугацаанд мягмар гарагбүр амарна. Бусад өдөр нь тогтмол 09.00-17.00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах аж. Зуны цагийн хуваариар бол тус музей 20.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Харин өвлийн турш тасалбарын кассаа хаах цаг нь 16.00 аж. Тус музейг үзэх хугацаа нь 3-4 цаг учраас кассаа ийнхүү эрт хаахаар төлөвлөсөн гэнэ. Музейнүүдийн өвлийн цагийн хуваарь ирэх оны тавдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.